Мягмар гараг хүртэл Сонгуулийн хуульд хориг тавих эрх нээлттэй

УИХ-ын дэд дарга Н.Энх­болд, Төрийн байгуу­лал­­тын байнгын хорооны дар­­га Ж.Сүхбаатар нар Сон­­гуулийн хууль бат­лагд­сан­тай холбоотойгоор мэдээ­лэл хийх үеэр ирэх долоо хо­но­гийн мягмар гараг хүртэл уг хуульд хориг тавих эрх Ерөн­хийлөгчид нээлттэй гэлээ.
Мөн шинэчилсэн хуульд ор­сон өөрчлөлтүүдийн та­лаарx мэдээллийг тус тус  өг­сөн юм. Шинэ хуулиар нэр дэв­шигчид сонгогчийн са­на­лыг өөртөө татахын тулд са­нал худалдаж авах үйлдэл гаргавал хатуу хариуцлага хүлээлгэх гэнэ. Түүнчлэн сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшигчийг бүртгэж үнэм­лэх олгох хүртэлх хуга­цаанд болон сонгуулийн сур­тал­чилгааны үеэр сонгогчдыг та­тах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй үйлчилгээ үзүү­­лэх, ивээн тэтгэх, хү­лээн авалт, дайллага цайл­ла­­га хийхийг хуулиар хориг­ло­­сон гэдгийг албан ёсоор мэ­дэгдлээ.
“Хашир хүн гэж хашир­сан хүнийг хэлнэ” гэгчээр нам, эвсэл, бие даан нэр дэв­­шиг­чийн сонгуулийн мө­рийн хөтөлбөрт мөнгө, эд хө­рөн­гө, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бу­сад салбарын орлогоос ир­гэдэд хишиг хувь хүртээх ам­лалт өгөхийг хориглосон зо­хи­цуулалтыг ч хуульд тус­гажээ. Эдгээр зо­хи­цуу­лал­тыг зөрчсөн нам эвс­лийн сон­гуульд оролцох бүрт­гэ­лийг хүчингүй болгох, нэр дэв­шигчийг жагсаалтаас ха­сах зэрэг арга хэмжээ авах аж.
Энэхүү хуульд иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авахаас 30 хоногийн өмнөөс хо­риглох заалт оруулсан. Өө­рөөр хэлбэл сонгуулийн буд­лиа­наас урьдчилан сэргий­лэх­тэй холбоотой гэнэ. Үү­гээр ч зогсохгүй нөхөж нэр дэв­ших асуудалд нэлээд цен­зур­тэй хандах юм байна. Нэр дэв­шигч нас барсан, шүү­хээр ял шийтгүүлсэн гэсэн хоёр тохиолдолд л нөхөн нэр дэвшүүлэх аж. Үүнээс бу­сад шалтгааныг хүндэтгэж үзэх­гүй байхаар тогтжээ.
Энд нэг зүйлийг онцлоход гадаадад байгаа монголчууд пропорциональ хэсэгт санал өгөх боломжтой хэмээлээ. Гэхд­ээ гадаадад байгаа мон­голчуудын санал авах жур­мыг Гадаад харилцааны яам­тай хамтарч гаргана гэв. Ингээд ЭСЯ, дипломат тө­­лөө­лөгчийн газруудтай хам­­­тарч санал хураалтаас 15-аас доошгүй хоногийн ху­га­­­цаанд харь оронд суугаа элэг нэгт­нүү­дийнхээ саналыг авах гэнэ. Харин санал тоол­ло­­гыг Мон­голд санал авах өдөр зэрэг явуулахаар бол­жээ.
Сонгогчид саналаа өгөх­дөө нэг ширхэг саналын хуу­дас авч, хуудасны дээд хэ­сэгт бичсэн тойрогт нэр дэвшигчийн нэрсээс ман­датын тоондоо тааруулан тэм­дэг­лэнэ. Мөн хуудасны доод хэсэг дэх намуудын нэрээс өөрийн дэмждэг нэг намын нэрийг тэмдэглэх учиртай юм байна.
Дашрамд дурдахад сон­гуулийг зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр зохион бай­г­уул­­на. Ингэхдээ иргэ­дийг сонгуульд идэвхтэй орол­цуу­ла­хын тулд тухайн өдрийг ам­р­алтын өдөр болгох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих