“Ардын намынхан” ард түмнээсээ хэрхэн хулгай хийсэн бэ буюу Монголын авлигын дуулианы тухай дэлгэрэнгүй

5be8fa329869b5.67739498Оросын Babr24.com сайтад гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна.

Монгол Улсын АТГ Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дуулианы дараахан мөрдлөг шалгалт явуулж эхэлжээ. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Монголын өндөр албан тушаалтнууд 1,3 сая орчим долларыг энэхүү сангаас гэр бүл, найз нөхдөдөө шилжүүлсэн аж. Сэжигтнүүдийн тоонд ерөнхий прокурор, УИХ-ын гишүүд, сайд нар, парламентын гишүүд, ерөнхий аудитор болон тагнуулын газрын экс тэргүүн зэрэг багтжээ.

Энэ бүгд Монголын иргэдийн уур бухимдлыг төрүүлсэн байна. Ингээд санг удирдаж байсан төрийн дөрвөн албан хаагчийг саатуулжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Батжаргалын Батзориг албан тушаалаа өгсөн байна. Тэрбээр эхнэрийнхээ удирддаг тээврийн компанид 547 мянган доллар шилжүүлжээ.

Парламентын гишүүн Жадамбагийн Энхбаяр түүнчлэн 371 мянган доллар авчээ. Тэрбээр санхүү, хөдөө аж ахуйн компанийн эзэн. Парламентын өөр нэгэн гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь энэхүү сангаас мөн хүүгийнхээ эзэмшдэг “Ред Стар Клаб” компанид 371 мянган доллар авчээ.

Дээрх бүгд албан тушаалтнууд эрх баригч МАН-ын гишүүд юм.

МАН Монголын УИХ-д олонхийн суудлыг эзэлдэг. Өөрөөр хэлбэл нийт суудлын 75%-ийг “Ардын намынхан” эзэлдэг аж. Энэ бүгд 2020 онд болох УИХ-ын сонгуулийн өмнөхөн болж байна. Удахгүй энэхүү дуулианд холбоотой илүү олон нэрсийг зарлах магадлалтай байна. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь энэхүү түүхэнд хутгалдан орсон гэсэн яриа ч байгаа аж. Тиймээс МАН энэ улсын парламентад дахин олонх болж чадах болов уу?

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=14891


URL:

Сэтгэгдэл бичих