Калифорнид гарсан гал түймэр тэлэх төлөвтэй байна

5be8f39d54c95

Салхины хүч нэмэгдэж байгаатай холбоотойгоор Калифорни муж улсад гарсан ой хээрийн түймэр тэлж, хохирол нэмэгдэх төлөвтэй байна.

Гал сөнөөгчид тус муж улсын хойд болон өмнөд хэсэгт гарсан гал түймрийн голомтыг хязгаарласан боловч сүүлийн үед салхи ихтэй байгаагийн улмаас түймэр хурдан хугацаанд тэлэх төлөвтэй байна гэж албаны хүмүүс анхаарууллаа.

Үүний зэрэгцээ гал түймэрт өртсөн Бьютт тойргийн Парадайз хотод хохирогчдын цогцсыг эрэн хайх ажиллагаа өрнөж байгаа ажээ. Уг хотод гал түймрийн улмаас 23 хүн амиа алдсан байна. Мөн Малибу эргийн ойролцоо хэсэгт хоёр хүн гал түймрийн улмаас амиа алджээ.

Энэ жил Калифорни муж улсад гарсан гал түймрийн хэмжээ одоогийн байдлаар Бельгийн газар нутгаас том байна.
Калифорни муж улсын захирагч Жерри Браун онцгой байдлын арга хэмжээг нэмэгдүүлж, нөхөн сэргээх ажиллагаанд тусламж үзүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас хүсчээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.