“Samsung” ирэх онд эвхэгддэг ухаалаг утас гаргана

712-15419943985be8f878a5fc2

“Samsung Electronics” компани ирэх оны эхний хагаст шинэ загварын эвхэгддэг ухаалаг гар утас гаргаж, зах зээлд нэг сар ширхгийг нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж тус компанийн гар утасны бизнес хариуцсан захирал Ко Донг Жин мэдэгдлээ.

Дэлгэгдэхээрээ таблет, эвхэгдэхээрээ ухаалаг утас болон хувирдаг энэхүү утасны тухай таамаг, цуу яриа хэдэн жил үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэ тухай яриа, таамаг ирэх онд биеллээ олно гэдгийг өнгөрсөн лхагва болон пүрэв гарагт АНУ-ын Сан-Франциско хотод болсон “Samsung хөгжүүлэгчдийн бага хурал”-ын үеэр баталлаа.
Энэхүү ухаалаг утсанд “Infinity Flex Display” гэх нэртэй дэлгэцийн шинэ технологийг ашиглах ажээ. Энэ технологийн ачаар хэрэглэгчид утсандаа гэмтэл учруулахгүйгээр хэдэн ч удаа эвхэж, дэлгэж болох боломжтой болох юм.
“Бид одоогийн байдлаар энэ утсыг танилцуулах өдрийг баттай хэлж мэдэхгүй байна. Гэвч ирэх оны эхний хагаст багтаан гаргана” гэж  Ко Донг Жин мэдэгджээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.