С.Амарсайхан: Хотын даргын ажлыг 80 хувьтай “ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэсэн

150451492359ad136b8f22d

Хотын даргыг огцруулахтай холбоотой асуудлаар НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.

МАН-ын УЗ-өөс хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг өгсөн. Хэзээ асуудлыг шийдвэрлэх вэ?

Ерөнхий сайдаас албан бичиг ирүүлсэн. Энэ асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэнэ. Хуульд 15 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байдаг. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хурлыг зарлана.

Хотын даргын ажлыг хэдэн хувьтай, ямар байгаа гэж дүгнэж байгаа вэ?

2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг бид жил жилээр баталж хэлэлцдэг. Үндсэн чиглэлийн явцыг өнгөрсөн сард хуралдаж дүгнэсэн. Биелэлт 80 хувийн гүйцэтгэлтэй “хангалттай” гэж дүгнэсэн. Гэхдээ дээд удирдах шатны байгууллага Ерөнхий сайд хангалтгүй гэж дүгнээд албан бичиг ирүүлсэн учраас бид хуулийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэнэ.

Яагаад хангалттай ажилласан хүнийг огцруулах гээд байгаа юм бэ?

Тэрийг одоо хэлэлцэх боломжгүй. Засгийн газар үндсэн эрх үүргийнхээ хүрээнд асуудал оруулж ирж байгаа учир бид хуулийн хүрээнд хэлэлцэнэ.


URL:

Нэр: 에볼루션카지노 Огноо: 15 November 2018

There is clearly a lot to know about this. I believe you made various good points in features
also. https://view999.com/에볼루션카지노

Нэр: Зочин Огноо: 15 November 2018

Хотын даргыг ажлын зүгээр хийлгэх хэрэгтэй шудрага бус зүйлийг хараад өнгөрөх биш тусгаж авч тэмцэж байгаа ганц хүн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.