С.АМАРСАЙХАН: ХОТЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХУУЛИЙН ХУГАЦААНД ШИЙДНЭ

batbold-1

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг НИТХ-д хүргүүлээд буй. С.Батболдыг “Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” үндэслэлээр огцруулах бичиг илгээгээд байгаа юм.

 Энэ асуудалд НИТХ-ын дарга С.Амарсайханаас энэ талаар үүрэгт ажлаа 80 хувь биелүүлсэн засаг дарга яагаад огцрох ёстой гэдгийг асуулаа. Тэрбээр “Асуудлыг тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ. Ээлжит бус хуралдаанаа зарлана. 15 хоногийн дотор хурлаараа хэлэлцэж, хариу мэдэгдэх хуулийн заалттай. Хуулийн хугацаанд энэ асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрээ гаргаж, холбогдох байгууллагуудад хүргэнэ” гэсэн мэдээллийг өглөө.

 Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг НИТХ хэлэлцэж дүгнэдэг. Мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэлийн явц 80 хувийн гүйцэтгэлтэй, хангалттай гэсэн үнэлгээг НИТХ-аас өгсөн. Харин Ерөнхий сайд хотын дарга С.Батболдын ажилд хангалтгүй гэсэн үнэлгээ өгөөд буй юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.