ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААВАЛ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

olloo_mn_1542181893_555Цагдаагийн байгууллагаас албаны бус эх сурвалжгүй ташаа мэдээлэл тараахгүй байхыг зөвлөж байна.

Учир нь өчигдөр цахим сүлжээнд “Манай байрны залууг үүрээр машин гаргая гэж залгаад гаргаж ирж амийг нь хороосон аймшигтай хэрэг гарсан байна шүү. Утасны дугаараа бичиж үлдээх нь зөв ч юм уу аймаар нийгэмд болжээ хүмүүс минь сэрэмжтэй байгаарай” гэсэн мэдээлэл худал болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Хэрвээ худал мэдээлэл иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан бол Зөрчлийн тухай хуулийн 6.2-т зааснаар хариуцлага хүлээнэ гэдгийг сануулав.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.