ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ БИЕ ДААСАН ХУУЛЬ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

olloo_mn_1542247527_n_37_d450a469c9bd8718be7b84170e3d41a7-660x330Ц.Нямдорж сайд  өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Өмгөөллийн тухай хуулийн төсөл өргөн барина гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд өмгөөлөгчид ямар хуулиар “амь зогоож” байв.

2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хууль хүчингүй болж, улмаар 1000 гаруй гишүүнтэй, 85 жилийн түүхтэй, бие даасан, хараат бус, улсын төсвөөс санхүүжилт авдаггүй мэргэжлийн холбоо эрх зүйн хувьд зохицуулалтгүй болсон байдаг.

Хуульчийн эрх зүйн байдлын хуульд өмгөөллийн тухай цөөн хэдэн заалт орсон. Гэвч энэ нь өмгөөлөгчийн эрх зүйн байдал дордуулахад хүргэжээ. Иймээс өмгөөлөгчийн эрх зүйн байдал, хариуцлага, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндэс, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зэрэг асуудалд зохицуулалт хийх шаардлага тулгараад байгааг хуулийн салбарынхан онцолдог.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хууль хүчингүй болж, улмаар 1000 гаруй гишүүнтэй, 85 жилийн түүхтэй, бие даасан, хараат бус, улсын төсвөөс санхүүжилт авдаггүй мэргэжлийн холбоо эрх зүйн хувьд зохицуулалтгүй болсон
Тухайлбал, Өмгөөллийн тухай хуультай байхад өмгөөлөгч эхлээд хуульчийн, дараа нь өмгөөлөгчийн шалгалт өгөөд, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах анхан шатны ажлуудын талаар хичээл заалгадаг, үүний дараа дадлага хийж байж өмгөөлөгч болдог байж. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульчийн сонгон шалгаруулалтад орсон л бол бүх хүн өмгөөлөгч болох эрхтэй гээд заагаад өгчихсөн. Нэг үгээр шалгуур, шат дамжлага байхгүй болчихсон гэсэн үг. Өмгөөлөгч болоход тавигдах шаардлагыг өнөөгийн нөхцөлд зөөлрүүлж, өмгөөлөгчийг дахин сонгон шалгаруулахаа больсон нь нийгэмд сөрөг үр дагавар авчирсаар байгааг хуульчид хэлдэг. Мөн өмгөөллийн үйл ажиллагааны бие даасан байдал, өмгөөлөгчийн хараат бус байдалд бий болсон эрсдэл, алдааг залруулах, иргэний өмгөөлүүлэх болон хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийн баталгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэх шаардлага байгааг хуульч мэргэжлийн эрдэмтэд, шүүгч, прокурор, өмгөөлөгчдын зүгээс сануулсаар байна. Иймээс Өмгөөллийн тухай хуулийг дахин бий болгох, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг хуулиар баталгаажуулах саналыг удаа дараа гаргасаар байгаа аж.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульчийн сонгон шалгаруулалтад орсон л бол бүх хүн өмгөөлөгч болох эрхтэй гээд заагаад өгчихсөн. Нэг үгээр шалгуур, шат дамжлага байхгүй болчихсон гэсэн үг.

Яг одоо бол өмгөөллийн үйл ажиллагаа Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагддаг. Иймээс хүний эрхийн манаанд зогсох өмгөөлөгчдөд хууль зүйн зохицуулалт зайлшгүй дутагдаж байгааг онцлох шаардлагатай байгаа юм. Өмгөөллийн тухай хуулийг өнгөрсөн парламентал Засгийн газраас УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч хуулийн төслийг УИХ хэлэлцээгүй. Харин энэ удаад Ц.Нямдорж сайдын оруулж ирэх Өмгөөллийн тухай хууль хэр хол явахыг харах л үлдэж байна.

 П.ГОО

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.