Түргэний голын эхэнд Кувейтын эзэн хаанд эзэмшил газар өгсний талархалд юу авсан бэ?

46371053_364924840746669_3332948450521120768_n

Богд уулын Түргэний голын эхэнд Кувейтын эзэн хаанд эзэмшил газар өгсний талархалд “Кувейт-Монголын экологи судлалын олон улсын төв”-ийн 10,0 гаруй тэрбум төгрөгийн үнэтэй иж бүрэн цогцолборыг барьж тухайн үеийн Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд С.Оюунд хүлээлгэн өгсөн байдаг. МАНАН-гийн Засгийн газрын үед Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдаар Д.Оюунхорол ажиллах хугацаандаа уг цогцолборын эзэмшлийг өөрчилж Д. Оюунхорол-Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай, Жаргалтулгын Эрдэнэбат, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй төрийн бус байгууллагад шилжүүлэн луйвардсан зувчуулсан байдаг. 46230755_1964284003660959_3857538586438008832_n

Энэ төвийн үүх түүхийг өнгийж үзэв.
….“Нээлттэй төрийн байгууллага” сурвалжлагын энэ дугаараар “Монгол Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын тухай мэдээллийг хүргэх гэж байна.
Нэр: Монгол Кувейтын байгаль хамгаалах төв

Статус: Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар

Байгуулагдсан он: 2016

Удирдлага: Захирал Ч.Батжаргал

Үйл ажиллагааны чиглэл: Байгаль хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, судалгаа шинжилгээ явуулах

Ажилчдын тоо: 11

Байршил: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 14-р хороо, Богдхан уул, Түргэний ам

Мэдээллийн эхэнд төрийн өмчит үйлдвэрийн газар гэж чухам ямар байгууллага болохыг тайлбарлах нь зүйтэй болов уу. “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 15-р зүйлийн 15.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна” гэж хуульчилсан байна.

“Монгол Кувейтын байгаль хамгаалах төв” нь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэсэн статустай. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хуулинд зааснаар “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд” юм. Тэгэхээр тус төвийн үйл ажиллагаа улсын өмчийн эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж өөрийгөө бие даан санхүүжүүлэх зарчмаар явагддаг гэсэн үг.

“Монгол Кувейтын байгаль хамгаалах төв” ТӨҮГ нь Засгийн газрын 2016 оны 10-р сарын 5-ны өдрийн 100 тоот тогтоолоор байгуулагдсан. Энэ төвийн өмнөх түүхийг үзвэл, 2007 онд Монгол болон Кувейт улсын засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Кувейт улсын Засгийн газрын 100 хувийн санхүүжилтээр баригдахаар болж шавийг нь тавьжээ. Түүнээс хойш 2010 онд тус төвийн объект ашиглалтад орсон бөгөөд “Монгол Кувейтын судалгааны төв” төрийн бус байгууллага /ТББ/ болсон байна. Улмаар тус төвийн объектийг Монгол Улсын өмчлөлд шилжүүлж өнгөрсөн онд “Монгол Кувейтын байгаль хамгаалах төв” хэмээн нэрийг нь, ТББ байсныг ТӨҮГ болгон өөрчилжээ.

Энэхүү төвийн зорилго нь байгаль хамгаалал, нэн ховор ан амьтан ургамал хамгаалах, хөрс ус агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчин аялал жуулчлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх юм байна.

“Монгол Кувейтын байгаль хамгаалах төв”-өөр зочлоорой
Хүн төрөлхтний өнөөгийн амьдралын хэв маяг, цаашдын зорилгод ус агаар мэт хэрэгтэй зүйл бол байгаль орчин юм. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ явуулна гэсэн зорилго нь тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, сурвалжлага бэлтгэх сэдэл өгсөн юм. Тиймээс хаврын нэгэн нартай бас салхитай өдөр Улаанбаатар хотоос 33 километрийн зайд орших Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14-р хороо, Богдхан уулын Түргэний аман дахь байгалийн үзэсгэлэнт газрыг зорьсон юм.

3.5 га талбай бүхий тохижилт тун сайн энэхүү объект нь “Монгол Кувейтын байгаль хамгаалах төв”-ийн эзэмшлийнх юм. Тухайлбал, сургалт судалгаа, хурлын үйл ажиллагаанд зориулагдсан 100 хүний суудалтай хурлын заал, 40 хүний суудалтай иж бүрэн тоноглогдсон хурлын танхим, 40 хүний суудалтай сургалтын танхим, хөрсний чиглэлээр судалгаа хийх боломжтой лабораторитой. Шинэ сортын үр суулгах чиглэлийн туршилт явуулахад зориулагдсан хоёр хүлэмж бас бий. Мөн энд албан ажлаар хүрэлцэн ирсэн зочдын ая тухтай байдлыг цогцоор нь хангахуйц 28 хүний ор бүхий зочид буудал, 8 хаус, биллиард, теннис, фитнесс, саун, караоке, сагс волейболл болон хүүхдийн тоглоомын талбай байна.

Дотоодын болон гадны зочид төлөөлөгчид тэр дундаа байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ямар нэгэн хурал, хэлэлцүүлэг, сургалт, судалгаа явуулахаар бол “Монгол Кувейтын байгаль хамгаалах төв”-ийг сонгох хэрэгтэй. Албан ажил болон амралтын алиныг нь ч нэг дор цогцоор нь шийдсэнээрээ онцлог юм.
Санхүүгийн ил тод байдал
2016 оны 10-р сард байгуулагдаж, 11-р сараас үйл ажиллагаа нь жигдэрсэн тус байгууллага хоёр сарын хугацаан дахь санхүүгийн мэдээллээ бидэнд өгсөн юм. Тодруулбал нийт орлого 179,9 сая төгрөг, нийт зардал 183,7 сая төгрөг гэсэн тооцоо гарчээ. Тус төвийн объект том учраас өвлийн улиралд дулаан, цахилгаан гээд ашиглалтын зардал өндөр гардаг гэж байгаа юм.

Байгаль орчны чиглэлд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй
Захирал, нягтлан бодогч, зохион байгуулагч, менежер, тогооч, үйлчлэгч, харуул, цахилгаанчин, сантехникч зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа тус төвийн үйл ажиллагааны чиглэл, зорилгыг дээр дурдсанчлан байгаль хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, судалгаа шинжилгээ явуулах. Гэвч одоогоор үндсэн чиглэлдээ үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө төдийлөн хангалттай биш байгаа юм байна. Тиймээс маркетингийн зөв бодлого хэрэгжүүлж, байгаа объектоо ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай гэдэг нь сурвалжлагын явцад ажиглагдаж байсан юм гэж дурьдсан байна.
Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хаших цаг ирэв. Кувейт улсын Эмир эрхэм дээд Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах үзүүлсэн 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан 3000 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий “Монгол Кувейтын судалгааны төв” улсын мэдлээс хэрхэн гарч, бүлэг дээрэмчдийн гарт амралт зугаалгын арилжааны газар болсон ул мөрөөр орох цаг болжээ.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1714886441954807&id=100003004030830


URL:

Нэр: Зочин Огноо: 15 November 2018

зөв хө их эргүүлгийн эрлүүлэх цаг ирлээ

Сэтгэгдэл бичих