Эммануэл Макрон ҮНДСЭРХЭГ ҮЗЛЭЭС татгалзахыг уриаллаа

4e46eb1120820dd2d2a4979aad611ea9

Ням гарагт дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээ Франц улсын Парис хотод боллоо.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Герман улсын канцлер Ангела Меркел болон бусад улс орнуудын ерөнхий сайд, төрийн тэргүүн нар дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Тэд дайны үеэр амиа алдсан цэргүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлжээ. Дэлхийн нэгдүгээр дайнд /1914-1918 он/ 9.7 сая цэрэг, 10 сая иргэн амиа алдсан аж.

Тус арга хэмжээний үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 20 минутын турш илтгэл тавьж, улс орнуудыг үндсэрхэг үзлээсээ татгалзахыг уриаллаа. Тэрбээр “Өөрсдийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж бусдыг үл тоомсорлох нь тухайн үндэстэн ёс суртахууны үнэ цэнээ алдаж байна гэсэн үг. Эх оронч үзэл нь үндсэрхэг үзлээс ялгаатай” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэх үеэр Путин Трамптай товчхон уулзалт хийсэн тухай хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Ням гарагийн үдээс хойш улс орнуудын төрийн тэргүүн нар Парисын энх тайвны чуулга уулзалтад оролцсон юм. Харин Трамп тус уулзалтад оролцолгүй дайны үед амиа алдсан АНУ-ын цэргүүдэд хүндэтгэл үзүүлэхээр Парисын баруун хэсэгт байрлах оршуулгын газарт зочилсны дараа нутаг буцжээ.


URL:

Сэтгэгдэл бичих