БАРИМТ: УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авжээ

4m40r0hent7fqsre5oas455f08

УИХ, Засгийн газрын гишүүдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниуд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан тухай баримт үргэлжилсээр.

ЖДҮХС-тай холбоотой дуулиан дэгдэж эхлэх үеэр эрхэм гишүүний нэр ч дурдагдаж байсан. Тухайн үед түүнээс зээл авсан эсэхийг сэтгүүлчид лавлахад “Нотлох баримтаа гаргаж ирээд надтай ярь” гэснээс өөр зүйл хэлж байгаагүй юм.

Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий компанийн авсан зээлийн талаарх баримтыг хүргэж байна.

А.Баттөгс нь А.Сүхбатын отгон дүү бөгөөд түүний эхнэр Г.Буяндэлгэрийн “Түгээмэлтүмэн хишиг” компани 2017 онд 800 сая төгрөгийн зээл авжээ.

Баримт 1, ЖДҮХС-гийн Шилэн данс дахь ”Түгээмэлтүмэн хишиг” компанийн авсан зээлийн мэдээлэл

“Түгээмэлтүмэн хишиг” компанитай УИХ-ын гишүүн А.Сүхбат ямар холбоотой вэ? Тэрбээр “Алтан хүнс” компанийг 100 хувь эзэмшдэг гэдгээ ХАСХОМ-тээ мэдүүлсэн байна.

Баримт 2, УИХ-ын гишүүн А.Сүхбатын 2017 оны ХАСХОМ

Харин зээл авсан “Түгээмэлтүмэн хишиг” компани нь “Алтан хүнс” компанийн байранд түрээсээр байрладаг аж. Өөрөөр хэлбэл, А.Баттөгсийн эхнэрийн нэр дээрх компани нь А.Сүхбат гишүүний компанитай нэг байранд байрладаг.

Баримт 3, ”Түгээмэлтүмэн хишиг” компанийн бүртгэлийн мэдээлэл

Баримт 4, А.Баттөгс нь эхнэр Г.Буяндэлгэртэй хамтран “Батдэлгэр трэйд” компанийг эзэмшдэг 

УИХ-ын гишүүн А.Сүхбатын дүү А.Баттөгс өөрийн эрхэлдэг ажлын талаар нэгэн ярилцлагадаа ийнхүү дурдаж байжээ.

 эх сурвалж: ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих