“Тоон Ертөнц-2018” Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын улсын VI олимпиадад МУИС тэргүүллээ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Тоон  Ертөнц-2018” сэдэвт Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын улсын олимпиадыг төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд ээлжлэн зохион байгуулдаг. Энэ удаагийн Улсын олимпиадыг ШУТИС, ГУУСургууль зохион байгууллаа. Улсын зургаадугаар олимпиадад эхний шатнаас шалгарсан ХААИС–4 баг, ШУТИС-9 баг, МУИС-5, МҮИС-1 баг нийт 19 баг нийт 57 оюутан оролцсоноос Тэргүүн байранд МУИС-ийн Газарзүйн тэнхимийн Байгаль орчныг зайнаас тандан судлалын 4-р ангийн оюутан Г.Отгондалай, М.Бадар-Ууган, 3-р ангийн оюутан Д.Энхнаран нарын “Antares”  баг, Дэд байранд МУИС-ын Газарзүйн тэнхимийн Байгаль орчныг зайнаас тандан судлалын 4-р ангийн оюутан О.Анхбаяр, 3-р ангийн оюутан Г.Адъяа-Очир, Э.Ундрал нарын “Quark” баг эзэд тодорлоо. Олимпиадын тэргүүн, дэд байрын эзэддээ баяр хүргэж цаашдынх нь сурлагад өндөр амжилт хүсье.

МУИС, Газарзүйн тэнхимийн профессор П.Мягмарцэрэн,  “Antares”  багийн гишүүн Д.Энхнаран, М.Бадар-Ууган, ахлагч Г.Отгондалай, ГЗБГЗЗГазрын орлогч дарга А.Батбаяр

МУИС, Газарзүйн тэнхимийн багш П.Мягмарцэрэн, “Quark” багийн гишүүн  Э.Ундрал,  ГЗБГЗЗГазрын орлогч дарга А.Батбаяр, багийн гишүүн Г.Адъяа-Очир,  ахлагч О.Анхбаяр

“Тоон  Ертөнц -2018” улсын VI олимпиадад оролцсон МУИС-ийн оюутнууд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.