Үүдэн хоёр шүдээ цөмлүүлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газраас юу хүлээх вэ?

712-154233153320180609_p1brj2l7io1qjo8nu1fu7o6s1tpo1Ингэж хэлэхийн учир Аллагатай, авлигатай, ЖДҮ-ийн мөнгөнөөс хумсалсан энэ Засгийн газраас ард түмэн бид юуг хүлээж юунд найдах юм бэ. Дээр хэлсэнчлэн үүдэн хоёр шүдээ цөмлүүлсэн Ерөнхий сайд анх энэ сэнтийд залрахдаа ард түмний хоолноос халбагдсан авлигачидтай үзэж тарна гэж амласан хэрнээ одоо тэдэнтэйгээ үсэрч наалдчихаад үнэн үг хэлсэн журмын андуудыгаа хорон үгээр утаж өөрийн төрөлх араншингаа утгаар нь харуулчихав.

Тэрбээр өөрийнх нь буруутай үйлдлийг ил болгосон зарим нэг УИХ-ын гишүүдийг дарамталж өөрийнх нь эсрэг кноп дарсан гишүүдийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн дарамталсан тухайг хэвлэлүүд онцолсон харагдана лээ.
Яг үнэндээ У.Хүрэлсүх МАН-д гай болсон уу гэхээс гавьяа байгуулсан удаа нэг ч үгүй.
Учир нь тэрбээр өнгөрсөн хугацаанд МАН-ыг хоёр хувааж байсан бол одоо ард түмнээ ч хоёр хуваачихлаа. Яг үнэндээ тус нам дотор У.Хүрэлсүхийг дэмжигчид амин хувийн ашиг хонжоо хайсан увайгүй гишүүд гэдгийг өнгөрсөн өдрүүдэд бид хангалтттай харсан. Аливаа зүйлийг хагалган буталгаж, өөрийнхөө эрх ашгийн төлөө эв нэгдлийг уландаа гишгэж явдаг У.Хүрэлсүхэд эх орон ард түмний эрх ашиг бол нэн чухал бус гэдгийг түүний үйлдлүүд гэрчилж байна.
Тиймээс л тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахын тулд кнопчин гишүүддээ ЖДҮ-ээр бэлэг барьж шившгээ дэлгэсэн учраас тоглож болдог улстөр байдгаас тоглож болдог ард түмэн, эх орон гэж байдаггүй шүү хэмээн У.Хүрэлсүхэд сануулчихад илүүдэхгүй биз ээ.
Эцэст нь хэлэхэд үүдэн хоёр шүдээ цөмлүүлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газраас юу хүлээх билээ бид.
П.Мандах
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/97122

URL:

Сэтгэгдэл бичих