Таван настай чечень хүү 4105 удаа суниаж Рамзан Кадыроваас Мерседес бэлгэнд авчээ

тав(7)Чечений Дуба-Юрт тосгоны 5 настай Рахим Кураев 4105 удаа гар дээрээ суниаж, Чечений тэргүүн Рамзан Кадыровын Мерседес машины шагнал хүртэн, Гиннесийн номонд бичигдлээ. Машиныг Ахмат-Хажи Кадыровын сангаас олгожээ. Үүнээс өмнө энэ сан нь Ирландын Конор Макгрегорийг ялсан тулаанч Хабиб Нурмагомедовт машин хандивласан юм.

Кадыров машиныг хүүд өгөхдөө “Аав чинь чамд авчирна. Чи хамгийн шилдэг нь учир хүртэж байна”.

Хүү 11-р сарын 12-нд өөрийн рекордыг тогтоожээ. Тэр хоёр цаг, хорин таван минутын турш завсарлагагүйгээр дасгалыг гүйцэтгэжээ. ОХУ-ын рекорд номын бүртгэлийнхэн жижиг асуудлаас шалтгаалан амжилтыг тоолж чадаагүй байна. Рамзан Кадыров залуу хүүг тусгай комиссын өмнө амжилтаа давтах чадвартай гэдэгт итгэлтэй байна.

М.Баяр

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих