Тавхан минутын дотор ягаан алмааз $50 саяар зарагджээ

“Pink Legacy” гэх маш ховорт тооцогдох ягаан өнгийн алмааз Женев хотноо болсон дуудлага худалдаагаар 50 сая ам.доллараар зарагдлаа гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлхийн түүхэнд өмнө нь эрдэнийн чулуу ийм өндөр үнээр зарагдаж байгаагүй юм.

Нүд гялбам 19 каратын эрдэнийн чулууг үнэ хаялцуулж эхэлснээс хойш ердөө тавхан минутын дараа борлуулагдсан гэж дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдэгдлээ.

Эрдэнийн чулууг 1920 оны үед Өмнөд Африкаас олборлосон гэнэ.

Эрдэнийн чулууг худалдан авагч нь АНУ-ын үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч “Harry Winston компани гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.