Бэлгэнд авсан бэрсүүт жүржийг Умард Солонгосын оршин суугчдад тараана

712-15423501355bee6528c0d1e

Өмнөд Солонгосоос бэлэг болгон авсан 200 тонн бэрсүүт жүржийг Умард Солонгосын оршин суугч, сурагч, хүүхдүүдэд тараахыг тус улсын удирдагч Ким Жөн Ун үүрэг болгосон тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Бэрсүүт жүрж явуулсантай холбоотойгоор Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд талархал илэрхийлсэн байна.
Умард Солонгосоос 2 тонн  зэрлэг мөөг бэлэг болгон авсан Өмнөд Солонгос улс тус улсад 200 тонн бэрсүүт жүрж илгээсэн байна. Бэлэг болгон илгээсэн зэрлэг мөөгийг Өмнөд Солонгос улс тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн 9 дүгээр сард Пхеньянд айлчлах үеэр хүлээн авчээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.