Парламентын гаднах намын дарга нар сонгуулийн шинэ хуулийг өөр өөр өнцгөөс харж байна

Парламентын сонгуулийг явуулах гол баримт бичиг болох Сонгуулийн тухай хуулъ удаан хугацаанд дуншсаны эцэст батяагдаад удаагүй байна.  Шинээр батлагдсан хууль ёсоор танай улс сонгуулийн холимог тогтолцоонд шижсэн. Анх хэлэлцэгдэж эхлэхдээ л таргаан дагуулж байсан энэ хуульд парламентын гаднах зарим намынхан сэтгэл дундуур үлдсэн гэдгээ илэрхийлж буй. Дэвшилттэй болсон гэж үзэж байгаа намууд ч байлаа. Ийм эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа намуудын дарга нар өчигдөр манай сонины редакцид зочилж, шинээр батлагдсан Сонгуулийн хуулийн талаар байр сууриа чөлөөтэй илэрхийлж, мэтгэлцээн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүнд МҮАН-ын дарга М.Энхсайхан, МСДН-ын дарга А.Ганбаатар, МУНН-ын дарга Б.Батболд, МНН-ын дарга С.Маам, ЭЧХН-ын дарга Ш.Төмөрсүх, МЛН-ын дарга Л.Алтанчимэг нар хүрэлцэн ирсэн юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр бичгээр байр сууриа илэрхийллээ.

Тэд манай сэтгүүлчдийн асуултад хариулж, бас биенесээ асууж, мэтгэлцээн ширүүсэх үе ч байлаа. Ингээд хэн юу ярьсныг дэлгэрэгүйгээр хүргэе.

-УИХ-ын Сонгуулийн тухай хууль шинээр батлагдлаа. Энэ хуулийг та бүхэн ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна вэ?

Н.Энхбаяр: Одоогийн МАНАН-гийнхан дахин гарах луйврын хууль боллоо
-Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ, ажлын хэсгээр хэлэлцэж байхад парламентын гаднах намууд хэд хэдэн санал тавьж байсан. Бидний саналыг хүлээж авсан бол энэ хууль зөв гарч, сонгууль шударга болох байлаа. Бид зургаан зүйлийн зарчмын санал тавьсан. Нэгд, хүн болгоны саналыг тоолохын тулд улсаа нэг том тойрог болгож, 76 нэр дэвшигчээс нэг хүнийг дугуйлах. Нийт намын саналыг тоолоод авсан хувиар нь УИХ-д суудал өгөх. Ингэвэл сонгууль шударга ч болно. Нэг хүн олон санал өгөх боломжгүй, жалга довны үзэл ч даамжрахгүй, санал болгон тоологдоно гэж. Хоёрт, орлох субъект байхгүй учраас УИХ-ын гишүүдээс бусад улс төрийн албан тушаалтныг сонгуулийн жил ажлаас нь түдгэлзүүлэх. Тухайлбал сайд нар.Тэднийг дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга орлох боломжтой. Сайд царайлаад бусад нэр дэвшигчидтэй хамт өрсөлдөх нь шударга биш биз дээ. Гуравт, намуудын сонгуулийн зардлыг барья. Тэрбумаар өөрийгөө сурталчилж байгаа одоогийн УИХ-ын гишүүдтэй парламентын бус намуудын нэр дэвшигч өрсөлдөж чадах уу, эмэгтэйчүүд өрсөлдөж чадах уу. Үгүй. Тийм учраас намууд тухайлбал, Ардчилсан нам нэг нэр дэвшигчээс 50 сая төгрөг авна гэвэл энэ нам сонгуульд 3.8 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Тиймээс ийм жишгээр намуудын сонгуулийн санхүүжилтыг барих. Дөрөвт, СЕХ-г бүрдүүлдэхдээ парламентад суудалтай, суудалгүй намуудын төлөөлөл тус бүр 3/1, иргэний хөдөлгөөн мөн 3/1 гэсэн байдлаар бүрдүүлье гэсэн. Гэтэл тэгсэнгүй. Харин төрийн албан хаагчдаар бүрдүүлээд тэднийгээ Сингапур, Гонконгоор аялуулаад өөрсдийн болгохоор яаж ажиллах нь тодорхой. Тавд, Тусгай шүүх байгуулъя гэж. Сонгуультай холбоотой гомдлыг дөрвөн жилийн хугацаанд авдаг байх, аливаа гомдлын баримт бичгийг бүрдмэгц хугацаагаар шахахгүй шалгадаг байх гэсэн үүднээс ийм санал гаргасан. Зургаад, МҮОНРТ бүх сурталчилгааг үнэгүй явуулах, хувийн телевизээр парламентад суудалгүй намууд 30 минут үнэгүй сурталчилгаа хийх гэсэн заалтыг оруулъя. Дөрвөн жилд сурталчилгаа хийсэн УИХ-ын гишүүдтэй адил үзэж болохгүй гэж.

Гэтэл энэ зарчмын саналуудын нэгийг нь ч хүлээж авсангүй. Ганц нэг техникийн шинжтэй үг үсгийн алдаа төдий саналыг хүлээн авсан нэр зүүсэн байгаа. Тэгэхээр сая батлагдсан Сонгуулийн хууль МАНАН өөрийгөө дахин гаргах луйврын сонгууль хийх хууль боллоо гэж үзэж байна. Тэгээд бас их зальтай, өөрсдөдөө зориулсан гэж хэлүүлэхгүй, ард түмнийг төөрөгдүүлэхийн тулд 48,28 гэсэн тоо оруулсан байна лээ. Энэ 48 гэдэг нь Ардын намын одоогийн УИХ дахь 45, 28 гэдэг нь Ардчилсан намын одоогийн 25-д зориулсан тоо байгаа биз. Бас гурван тооны зөрүү гаргаж ард түмнийг төөрөлдөнө гэж боджээ. Энэ МАНАН-гийн 76 өөрсдөдөө зориулсан хууль байгаа нь илт байгаа биз дээ. Ийм заваан хуйвалдаан хийлээ гэдгийг ард түмэндээ ойлгуулмаар байна. Манай ард түмэн ийм юмыг ойлгоно оо. Ойлгоод МАНАН-гаас нэр дэвшиж байгаа хүмүүсийг гаргахгүй байж ч чадна. Улайм цайм хэтэрхий ингэвэл мэхт мэхэндээ гэгч болж та нар чадахгүй шүү гэж хэлмээр байна.

М.Энхсайхан: Энэхуулийг гаргаснаараа УИХ Монголын ардчиллыг хууль ёсоор булшиллаа
-Шинээр батлагдсан Сон¬гуулийн тухай хуулийн талаар парламентад суудалгүй жижиг намуудын дунд хэлэлцүүлэг хийж байр суурийг маань сонсч байгаад танай сониныхонд баярлаж байна. Хууль УИХ-аас гараад удаагүй ч эхний сэтгэгдлээ хэлэхэд энэ хуулийг гаргаснаараа УИХ Монголын ардчиллыг хууль ёсоор булшиллаа гэж хэлмээр байна. Учир нь хууль олон түмний улс төрийн гэх итгэлийг дайчлах биш харин ч хумих чиглэлээр хийгдсэн. Бүр дотор нь орж баримтаар яривал улс төрийн намууд сонгуульд орж байгаа эвсэл, нэр дэвшигчид хөтөлбөр гаргахдаа саналуудаа эдийн засаг, санхүүгийн үндэслэлийг тогтвортой байдлын тухай хуулийн тусгай зүйлд нийцэж байгаа эсэх аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх зэрэг заалтууд бичнгдсэн байгаа юм.

Энэ нь тэр чигээрээ нам эвсэл нэр дэвшигчид Монголын эрх ашигт нийцэх хөтөлбөр гаргах эрхгүй боллоо гэж шууд утгаараа ойлгогдож байна. Хуулийн 34 дүгээр заалтад хамааруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэдэг нь Дэлхийн банк болоод валютын сан зэрэг гадаад орнуудын төслөөр манайд хэрэгжиж байгаа хууль. Гадны хуульд нийцcэн байх ёстой гэдэг нь Монголын эрх ашигт нийцсэн байх ёстой болгож, тухайн нэр дэвшигч улс эх орныхоо төлөө мөрийн хөтолбөр гаргах эрхгүй болсон гэсэн үг. Үүгээрээ энэ хууль Монголын ардчиллыг шууд булшилж байна гэж хэлэхэд хүргэж байгаа юм. Дээр нь парламентаас гадуур байгаа улс төрийн намуудыг өөр хооронд нь эвсэлдүүлэх процедурыг асар их хүндрүүлсэн. Нарийн үг үсгээр нь хөөцөлдөх юм бол эвсэл байгуулах бололцоо нь бүр байхгүй болсон байна. Аль нэг эвсэлд нэгдэх гэж байгаа нам, эвслүүдийн жижигхэн бичиг баримтын алдаанаас болж бүртгэхгүй байх заалтуудыг оруулаад өгчихсөн байгаа юм. Үүнээс гадна намуудаас нэр дэвшч байгаа хүмүүс 10 хэвлэлийн хуудастай тэнцэх сурталчилгааны материал гаргана гэж хязгаарлах шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу. Гэтэл бие даагчийн хувьд хэвлэлийн хуудас байх ёстой гэх зэргээр нэр дэвшигчдийн дунд тэнцвэргүй байдал үүcгэчихсэн байгаа юм.

Тиймээс өнөөдрийн Монгол Улсад байгаа МАНАН гэдэг үзэгдлийг бэхжүүлэх, Монголын ардчиллыг хууль ёсоор булшилж байгаа ийм хууль болжээ гэдгийг нэн түрүү ойлгох хэрэгтэй. Дараа нь хуулийн дотоод заалтуудыг задалж ярих ёстой гэж бодож байна. Хэрэв энэ хуулиар УИХ-ын сонгууль явбал олон түмний болоод намуудын хоорондын итгэлцэл маш их эвдэрч, 2008 онд сонгуулиа явуулж чадахгүй таван хүний аминд хүрч, олон сайхан цагдаа залуусынхаа эрүүл мэндээр тоглосон харамсалтай үзэгдэл болсноос муу хэлбэрээр давтах байдалд орсон байна гэсэн сэтгэгдэл төрж байгаагаа хэлмээр байна.

А.Ганбаатар:Гурван тэрбумыг зарцуулж байгаа хүнтэй сая төгрөггүй нөхөр өрсөлдөөд хаа хүрэх юм бэ
-Эхлээд 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон үйл явдал, ямар будлиантай болсон талаар ярих ёстой байх. Анхнаасаа тиймэрхүү дэвсгэртэй бий болсон парламент нэг хэсэг үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хэсэг гацсан. Тиймээс хоёр нам хоорондоо хэлэлцэж, зөвшилцөж байгаад УИХ-аа байгуулж тангаргаа өргөсөн. Хэлэлцсэн асуудлын хамгийн эхэнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байсан. Ажиллаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь Үндсэн хуулийн механизм гэсэн дүгнэлтэд хүрч байсан. Гэтэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаагүй байж Сонгуулийн тухай хуультайгаа ноцолдож эхэлсэн. Парламентын гишүүн байсан хүний хувьд өмнөх УИХ-уудын туршлагыг харахад дараагийн сонгуулийг дөхүүлж байгаад өөрсдийнхөө эрх ашигт хамгийн их хамааралтай, ашигтай вариантыг олж хуулийг баталж байсан судалгаанууд олон байгаа. Өнөөдрийн парламентын баталсан сонгуулийн хуулийн тухайд хагас пропорциональ гэдэг нь жүжиг л байсан. Харин бодит эрх мэдлийг атгаж байгаа намууд эрх мэдлээ хэрхэн хадгалж чадах тухай зүйлийг л бодчихсон хууль байгаа байхгүй юу.

Гадаад дотоодоос орж ирж байгаа асар их мөнгөний урсгалыг хянаж зохицуулж хуваарилж, эрх мэдлийг атгасан хүмүүс 48-д үзээд ялагдчихаараа 28 руу гулсана. Мэдээж МАН, АН хоёр 28 хувийн босгоо давах нь тодорхой шүү дээ. Намын жагсаалтын эхэнд тойрог дээр ялагдсан бөгөөд 28-аас дээш хувийн санал авсан хүмүүс бичигдэхээр болж байгаа юм. Тэгэхээр саналын хуудсан бичигдсэн нэр дэвшигчдийн эхний 48-д бичигдснээс бусад нь зүгээр л хүүхэлдэйнүүд. Тэдэнд ямар ч шаанс байхгүй. Учир нь тойрогт өрсөлдсөн хүмүүс нь босго оноогоо авах нь тодорхой. Тэдгээр хүмүүст 28-ын дээгүүр бичигдэх боломж нь хуульчлагдсан. Бусад намуудын хувьд таван хувийн босго авах нь хэцүү. Санхүүгийн бололцоо ч байхгүй. Гэтэл эрх барьж байгаа намынхан ирэх оны Төсвийн тухай хуулийг батлахдаа гишүүн тус бүрт гурван тэрбум төгрөгийг суулгаад өгчихсөн байгаа байхгүй юу. Тиймээс гурван тэрбумыг зарцуулж байгаа хүнтэй сая төгрөггүй нөхөр өрсөлдөөд хаа хүрэх юм бэ гэх мэт асуудлууд байна. Бусад намууд нь гадны янз бүрийн бүлэглэл хүчинд биеэ худалдахгүй учраас мөнгө байхгүй. Харин батлагдсан хуультай холбоотой саналаа багцлаад хэлэхэд муугаар бодож байсан мэхэндээ өөрөө унадаг тийм зүйл өнгөрсөн түүхэнд байсан шүү. Хуулийг нь өөрчилж 76 жижиг хувааж ч байсан удаа бий. Гэхдээ өнөөдөр хууль батлагдсан байна. Цаашид хэрэгжээд эхлэх юм бол хариу мэх юу байна вэ гэдэг том бодлого бидний өмнө тавигдчихаад байна л даа. Бидний хооронд тэр талаар адилхан ойлголт үүсэх эсэхийг сайн мэдэхгүй байна. Хэрэв гурав дахь хүчний холбоо нэгдэх юм бол эрх барьж байгаа намуудад асар аюултай зүйл тулгарна. Ийм байдлыг бид үүегэж ч болно. Тиймээс аливаа зүйлд мэхт мэхэндээ унадаг зүйл байдгийг дахин хэлмээр санагдаад байгаа юм.

Б.Батболд: Манай намынхан ирэх сонгуулиар таван хувийн босгоо давж чадахгүй бол намаа татан буулгах бодолтой байгаа
-Сонгуулийн тухай хууль батлагдахын өмнө хуулийн төсөлтэй ч сайн танилцаж байсан. Батлагдсан хойно ч сайн танилцлаа. Уг Сонгуулийн хууль бүхэлдээ тийм ч муу хууль биш. Тодорхой хэмжээгээр дэвшил гарсан. Сонгуулийн хуулиас бусад хуулийг ч гэсэн гоочлоод мэрье гэх юм бол олон зүйл гарах байх. Парламентын гаднаас харахад мэдээж эрх баригч нар өөрсддөө ашигтай хууль батална гэхээс сөрөг хүчнийг ялуулах тухай хууль батлах тухай хэний ч тархинд орохгүй. Бид ч гэсэн эрх баригчид байсан бол ялгаа байхгүй л эдний өнөөдрийн араншинг гаргана. Энэ араншинг гаргасаар ч ирcэн. Хойшид ч гаргана. Тиймээс нийтлэг эрх ашигт тэнцэх давуу ямар заалтууд оруулсан байна вэ гэдгийг нь харах хэрэгтэй болж таарч байгаа юм.
Энэ нь намуудыг мөнгөнөөс зайлуулах, сонгуулийн дүрэм зөрчигдөхөд авах арга хэмжээг нэлээд сайжруулсан зэрэг заалт байгаа. Энд учир дутагдалтай зүйл ч бий. Миний хувьд хамгийн их эмзэглэсэн зүйл нь бусдыг эвлэлдэн нэгдэж эвсэл болгохыг хаасан нь энэ хуулийн хамгийн сул тал. Өнөөдөр бид олон зүйлийн судалгаа гаргахад эрх баригчид маань үндсэндээ нийлээд 28-38 хувийн итгэлийг нийгмээс хүлээгээд үлдсэн хувийнх нь задгай байгаа юм. Тэр нам тэдэн хувь гэсэн зүйл байхгүй.

Та бүхэн санаж байгаа бол би 2005 онд Монгол Улс системийн хямралд орлоо гэж хэлж байсан. Системийн хямралд орох гол хүчин зүйл нь улс төрийн дархан бүлэглэл. Дархан бүлэглэл явж байхад эрх баригчдад итгэл алдарсан масс хэнд итгэх вэ гэдгээ хайж эхэлдэг. Тэр массын 25 хувь нъ огт санал өгдөггүй хэсэг. Үүнээс харахад парламентын гадна байгаа жижиг намууд хувийн жижигхэн амбицаа хаагаад нэгдэж чадах юм бол 45 хувийн сонгогчдын саналыг авч болох юм гэсэн судалгаа гарч байгаа юм. Энэ зүйлийг байхгүй болгох заалтаар боомилоод өгсөн л байгаа юм. Эрх баригчдын өнцгөөс харахад ойлгох ч заалт заалтаар нь Үндсэн хуулийн Цэцэд өгөх зүйлүүд маш олон байна. Хэрэв тэгж өгвөл энэ хууль унана. Сонгууль эхлэхээс зургаан сарын өмнө хуульд гар хүрч болохгүй гэсэн хуулиараа бид хуучин хуулиараа явах болж байгаа юм. АГанбаатар даргын хэлсэнчлэн таван хүний амь насыгхохироож, цусньхатаагүй байхад стандарт бус Засгийн газрыг байгуулсан. 2012 онд хэдэн монгол хүнийг алах гээд хуулийг завааруулаад байгаа юм бэ гэдгийг Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг бүр дээр асуудаг байсан. Тэр утгаараа заалт бүрийг Үндсэн хуулийн Цэцэд хандах юм бол дээрх асуудал болж болохоор байгаа. Тиймээс сайн ч, муу ч дэвшил байна гэж харах хэрэгтэй. Том намуудын зугээс харахад өндөр санал авсан хүмүүст гулгаж орох бололцоогоо бүрдүүлсэн мэт харагдаад байгаа боловч жижгүүдэд ч гэсэн асар их бололцоо байгаа байхгүй юу. Бид санхүүгийн хувьд үнэхээр “тэдэйтэй өрсөлдөж дийлэхгүй ч хамгийн шилдгүүдээ өмнөө тавьж байгаад хүч үзнэ. Таван хувиар босго тогтоодог нь дэлхийн дундаж жишиг. Гурван хувь байсан бол бүр сайн. Гэхдээ уучлаарай таван хувийн босгоо давж чадахгүй бол нам байх хэрэг ч байхгүй. Нам болж тоголдгоо ч больчих. Манай намынхан ирэх сонгуулиар таван хувийн босгоо давж чадахгүй бол намаа татан буулгах бодолтой байгаа.

Нам өөрөө төрийн эрх мэдэлд хүрээгүй бол ТББ. Хэн дуртай нь нам байгуулж байгааг болих ёстой. Эрх барьж байгаа намууд нь улс төрийн нам гэдэг утгаа алдаж ашиг сонирхол нэгтэй хүмүүсийн нэгдэл болж хувирсан байна. Энэ нь өөрөө төрийг бий болгодог гол институтээ устгаад байна. Дахиад долдугаар сарын 1-н шиг зүйл болох юм бол энэ нь ердийн дээрэм тонуул шиг харагдаж эхэлнэ. Хэрэв ийм зүйл болох юм бол зогсоох хүч байхгүй учраас ийм галаар битгий толоорой гэж хүсэх байна. Нөгөөтэйгүүр хэрэв тайван жагсаал хийж байхад ард түмнээ буудна гэх юм бол тайван буудуулахгүй шүү гэдгийг хэлж байна. Бэлэн байдалд байх бэлтгэлээ ч хийж байгаа. Шууд утгаараа бол буудуулахгүй буудалцана гэсэн үг. Зүгээр л буудуулчих юм уу. 2008 оны хэргийн гэм буруутай этгээдүүдийг бүгдийг нь шүүхэд өгөх ёстой. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын дарга байсан Амарболд нарт зохих ёсны шийтгэлийг өгөөгүй байж дахиад ийм байдлыг таслан зогсоож чадахгүй шүү гэдгийг хэлэх нь зөв байх. Түүнээс биш Сонгуулийн тухай хуулийг баалаад байх юм бол маш олон зүйл байна.

С.Маам: Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийг МНН бүрэн дэмжиж байгаа
-Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийг МНН бүрэн дэмжиж байгаа. Дэмжих болсон хоёр үндэслэл байгаа юм. Даян дэлхийн ногоон намууд холимог тогтолцоог намуудын төлөвшлийг бий болгодог гэдэг утгаар нь дэмждэг юм байна. Нөгөө талаас нэгэнт батлагдсан хуулийг бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Ямар ч болсон гэсэн шүүмжлэн ярин эрх нэгэнт өнгөрсөн. Хэрэв муу хууль болсон бол амьдралаас хасагдах нь ойлгомжтой. Тэгэхээр хуулийг аль талаараа алдаатай гарсан зэрэг гоочлох асуудлыг хойш тавиад хэрэгжүүлэх талаас нь анхаарахыг уриалж байна. Монголын ард түмнээс сонгогдсон хүмүүс УИХ-д байгаа гэж найддаг. Дараагийнх нь ч гэсэн ийм байгаасай гэж хүсдэг. Энэ найдвар Монголын ард түмэн алдах ёсгүй. Ер нь улс төрийн намууд ямар нэгэн будлиангүйгээр,шударга үнэнч байж Сонгуулийн хуулийг нэг бүрчлэн биелүүл. Хоёр эрх барих хүчний араас бид гарахгүй гэж ярьдаг хүмүүс бий. Харин ч бид гарах ёстой. Монголын шулуун шударга хүмүүсийг гарган ирж, эх орноо хөгжүүлье. МАНАН дунд ч гэсэн эх орноо гэсэн бодолтой хүмүүс байгаа. Тэдний улс төрийн бодлого, чиглэл тухайн хувь хүний алдаанаас болж төрийн бодлого алдагдаж байна гэдэг нь үнэн. Гэхдээ хэлэлцээрийн ширээний ард суугаад ярилцаж болно. Ингээд МНН шинээр гарсан хуульд ихээхэн итгэл өгч байгаа. Монголынхаа ард түмэнд ч гэсэн итгэл өгч байгаа гэдгийг хэлмээр байна.

Ш.Төмөрсүх: Та нар будлиантуулаад бай, бид нэгхэн жилийн дараа буцаагаад төрийн албанд чинь оруулаад өгье гэж байгаатай адил заалтууд байна
-Сонгуулийн шинэ хууль батлагдсанд сэтгэл хангалуун бус байгаа. Шуудхан дүгнэж хэлэхэд Үндсэн хууль болон түүний салбар хуулийн эрх ашигт нийцcэн гэхээсээ илүү МАНАН-гийн эрх ашгийг бий болгосон, хамгаалсан хууль болжээ гэж дүгнэж байна. Улс төрийн нам гэдэг аливаа нэг зүйлийг дүгнэж гаргаж ирээд, алдааг нь засахад гол зорилго оршдог гэж боддог. Тиймээс хариуцлагын тогтолцооноос эхлээд ярих ёстой болж байна. Тухайлбал, сонгуулийг будлиантуулдаг нөхдийг хаацайлж өгсөн. Торгуулийн арга хэмжээ нь дан үлгэрийн заалттай байгаагаас харахад энэ хуулийг бүхэлдээ МАНАН-гийн эрх ашигт үйлчилхээр батлагдсан гэж харж болохоор байна. Тэр торгуулийн мөнгийг нь цаанаас гаргаж өгчихөөд, та нар будлиантуулаад бай, бид нэгхэн жилийн дараа буцаагаад төрийн албанд чинь оруулаад өгье гэж байгаатай адил заалтууд байна.

Л.Алтанчимэг: Олон намын тогтолцооноос ухарч байгаагаа, Үндсэн хуулиа зөрчиж байгаагаа ч харуулчихлаа

-Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн дараа ордог хууль. Улс орны нөхцөл байдалд дэвшилттэй талууд ихтэй хууль гаргах болов уу гэж горьдож байсан. Өчигдөр орой батлагдсан хуулийг хальт харлаа. Монгол Улс өнөөдөр гадна, дотны нөхцөл маш хүнд байгаагийн зэрэгцээ хямралын гол цэг төрөөсөө эхэлж байгаа юм. Энэ утгаараа эрх баригч намууд хариуцлагатай хандах ёстой байсан. Гэтэл хариуцлагын тогтолцоог өндөрсгөсөн хууль болсон хэмээн З.Энхболд гишүүн ярьж байсан. Яриад байгаа хариундагыг нь хараад байсан чинь Ш.Төмөрсүх даргын ярьсан зүйл үнэн байгаа байхгүй юу. Ажиглагч гэсэн чинь зөвхөн хөндлөнгөөс л ажиглах юм гэнэ. Тэгээд цэвэр төрийн албаныхан оролцох юм байна. Ажиглагч хянагч гэдэг хоёр тусдаа асуудлын талаар ТББ-ууд саналаа өгч байсан ч энэ талаар ямар ч заалт ороогүй юм байна. СЕХ-ны журмаар энэ бүгдийг зохицуулах явцуу заалт их байна. Эвсэл болох эрхзүйн орчин нь байхгүй болчихсон байгаа юм. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг батлагсад маань ардчиллаасаа ухарлаа гэдгээ баталсан хуулиараахаруулж байна. Олон намын тогтолцооноос ухарч байгаагаа Үндсэнхуулиазөрчиж байгаагаа ч харуулчихлаа. Холимог тогтолцоо нь өөрөө сул талтай. Дээрээс нь хуулиар зориуд ялгаварлан гадуурхах зүйл хийгээд өгөхөөр эрх баригч хоёр намын ноёрхол дуусахгүй. Олигархиудын хийдэг мэргэшсэн арга болох аливаа зүйлийг хуулиар боож хааж болдог гэдгээ харууллаа. Гаднаас нь харахад олонхи төвтэй хэлбэрдсэн хууль төржээ гэж харж байна. Хууль батлагдахаас өмнө Ө.Энхтүвшин, З.Энхболд нартай улаан нүүрээрээ уулзад, “Монгол Улсын нөхцөл байдан, хэрэгцээ шаардлагыг ойлгож байгаа биз дээ. Дээрээс нь гарах гэж байгаа энэ хууль чинь хүний эрхтэйгээ нийцэхгүй бол дахиад ямар нэгэн мөргөлдөөн гарахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ” гэж хэлж байсан. Мөнгө, луйврын булхайг хаасан зарим нэгэн заалтыг бид байнга сануулж байсны хучинд оруулсан ч, улсьш хөгжил цаашид хэрхэн яаж явахдах юм бэ гэдэг зүйл алга. Төгсгөлд нь хэлэхэд өөрсддөө ашигтай хууль л баталчихлаа.

-Хуулийг батлагдсан өдрийн маргааш нь Үндсэн хуулийн Цэцэд очих байх хэмээн олон хүн ярьж байсан. Тиймээс уг хууль маань Үндсэн хуультайгаа хэр нийцэж байгаа талаар асуух нь зөв байх. Хунийг шууд сонгох эсэх асуудал хамгийн түрүүнд анхаарал татаж байгаа?

Б.Батболд:
-Хоёр саналын хуудас байх юм билээ. 48-д хүнээ сонгочихоод 28-д намаа сонгох юм билээ. Гэтэл мажоритари тойрогт нэр дэвшээд 28 хувийн боcго оноогоо авчихсан бол та гулсаад 28-ынхаа нэр рүү орж болно гэсэн санаа. Тиймээс бид 48-д үзээд 28 хувийн санал авч чадахгүй бол ялагдсан болох нь тодорхой болж байгаа хэрэг. 28 руу гулсах магадлал байхгүй. Гэхдээ энэ хууль магадгүй бидэнд илүү ашигтай хууль болсон байх. Эрх баригчдын харж байгаа талаас биш бид өөрсдийнхөө арга тактикийг боловсруулах ёстой.

А.Ганбаатар:
-МУНН-ын лидер чи болбол тойрогт нэр дэвших ёстой ч, 28 хувиа авч чадахгүй бол танай намын номер нэг хун УИХ-д гарч чадахгүй л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ бол маш их хорлонтой хууль байгаа байхгүй юу.

Б.Батболд:
-Тэгвэл яагаад бид нэр дэвших ёстой юм. Магадгүй М.Энхсайхан дарга бид хоёр нэрээ бичүүлэхгүй байя. 48 мандатын төлөө бусад гайгуй хүмүүс нь өрсөлдөөд намынхаа таван хувийг авч болно шүү дээ.

С.Маам:
-М.Энхсайхан дарга нэр дэвшихгүйгээр нам нь таван хувийн босго оноогоо авна гэж бараг байхгүй. Тэгэхээр дэвшч л таараа.

М.Энхсайхан:
-Бүгдээрээ нар хуулиа л яримаар байна. Хүнээ ярихаа тур азная. Фокусаа зөв болгоx.

Ш.Төмөрсүх:
-Б.Батболд даргын ярьж байгаа зүйл дээр нэмэхэд 48-аас гулсуулах гэдгийг хийх гэж байгаа талаар ярьж байсан. Харин нэг ойлголтын зөрүү надад байна. Намуудын босго оноо болох таван хувиа парламентад суудалгүй нэг нам давчихлаа гэж бодоход биднийг босго оноогоо давсан гэдэг утгаар нь оруулах гээд байна уу. Эсвэл 28 руу чихэх гэж байна уу? 28 гэдэг босго нь хэнд үйлчлэх гээд байна вэ.

Б.Батболд:
-28 гэсэн босго чинь зөвхөн лидерүүд явж байгаад унаад 28-аас дээш бол та орчихно гэсэн үт. Тэгэхээр нэг мандаттай тойрогт 10 хүн үзэхэд маш их төвөгтэй байхгүй юу.

Ш.Төмөрсүх:
-Хэрэв тийм бол жижиг намын бидэнд ашигтай. Хоёр удаа сонгууль болох гээд байгаа шиг ойлголт гараад байгаа юм.

Б.Батболд:
-Хоёр удаа сонгууль болно гэсэн зүйл байхгүй. Хуулиа сайн унш.

Ш.Төмөрсүх:
-Яг үнэн.

М.Энхсайхан:
-Ярианы фокусыг бага зэрэг өөрчилмөөр байна. Хэн нь олон, цөөн болох нь чухал биш. Ер нь сонгууль явуулахын утга у чир нь юу юм. Сонгуулийн дараабайгуулагдах Монголын төр засаг чадвартай, тогтвортой байх нь чухал. Хэн гарах нь сонин биш. Өөрөөр хэлбэл шинээр батлагдсан уг хууль чадвартай төр, тогтвортой Засгийн газар байгуулах хэмжээндхүрээгүй гэдгийг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Яагаад гэхээр Сонгуулийн хууль сонгогчиддоо хамгийн энгийн ойлголттой байх ёстой байтал бүр толгойг нь эргүүлэхээр болгосон. Бид энд ирээд өөрсдөө учраа олохгүй яриад сууж байхад сонгогчид юу ойлгох вэ. Тийм сонгуульд орсон сонгогч дараа нь төрдөө итгэх үү. Ард түмэн итгэхгүй бол сонгуулийн дараа гарах төр, засаг ажлаа хийж чадах юм уу.

Хоёрдугаарт янз бүрийн сэтгэгдэл бусад намын дарга нар маань хэлж байна. Дахин хэлэхэд бид олигтой мөрийн хөтөлбөр гаргаж чадахгүй болсон байна. Сонгуулийн хуулийн цаад зорилго нь Монголын эдийг засгийг барьдаг гадныхны хэмжээнд багтсан гэдгээ хэлчихсэн байхгүй юу. Хэн амлах нь чухал биш. Ийм хавчигдмал байдалд орох нь тусгаар тогтнолын асуудал биз дээ. Монгол орныг авч явах бодлого тодорхойлох гэж байгаа хүмүүс нь хүний бодлогод орж тархиа хавчуулсан байна гэдгийг л хэлэх гэсэн юм. Үндсэн хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгээ ярих ёстой байх. Систем өөрчилсөн нь Үндсэн хууль зөрчиж байгаа нь хамгийн том асуудал. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн байгаа ч шинээр батлагдсан хуульд хүний, эсвэл намын нэрсээр авах гээд байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Логикоор нь хөөж үзэхээр намын нэрс юм байна. Намын нэрсээр 28 хувийн санал авна гэдэг нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг. Хамгийн гол асуудал нь Үндсэн хуулиа зөрчсөн байхад бид задаргааг нь ярих нь зөв юм уу. Зөрчсөн гэдгийг ойлгож чадахгүй байгаа бол ойлгуулаад өгөх дахиад нэг заалт байна. Хуульд Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргасан цагт хууль байна. Ерөнхийлөгч УИХ-ыг тараадаг эрх мэдэлтэй хүн мөн үү. Дээрх эрх мэдлийн хуваарилалтыг зөрчсөн гэдгийг шууд хэлье. Сонгуулийн дараа ямар төр, засагтай байх вэ гэдэг нь бэрхшээл болчихсон хууль батлагджээ. Хүн хүн янз бүрийн сэтгэгдэлтэй байж болно. Ер нь гадныхан биднийг хооронд нь маргалдуулаад төрийг нь сул байдгах хэмжээнд хүргэж, гаднаас засагладаг ажил төгс хэлбэрээр хийгдэх гэж байна.

Л.Алтанчимэг
-МонголУлсынЕрөнхийлөгч төрийн тэргүүн ард түмний эв нэгдэл мөн гэж заасан байхад манай Ерөнхийлөгч сонгуулиас өмнө Үндсэн хуульд гар хүрч болохгүй шүү гэчихсэнбайгаа.Үндсэнхуульд намыг сонгож болохгүй гэсэн байхад Ерөнхийлөгч хуулиар нь хориглосон. Эндээс нэг асуудал үүсч байгаа юм.

Ш.Төмөрсүх:
-Түрүүн сонгууль шударга тоологдох.тооллогын машины тухай хальт сонсогдсон. Автомат тооллогын машинд итгэх ямар ч боломж байхгүй. Тооллогын машины программыг хүн хийдэг. Манайд орж ирж байгаа машинд хэн программ суулгахыг миний хувьд мэдэхгүй байгаа. Уг нь улс төрийн намын төлөөллийг оролцуулаад ил тод хийх ёстой. МАНАН-гийнхан хийж байгаа тохиолдолд ямар ч зүйл суулгаж болно. Тиймээс үр дүн нь ил тод, шударга гарна гэдэгт итгэлгүй байна.

М.Энхсайхан:
-Хамгийн гол нь зөв машинаа л авна гэж ярьдаг. Зөв машин гээд байгаа нь гадаадын гурван компанийн нэр байгаа нь онигоо биз дээ. Буруу машин сонгочихвол, сонгууль буруутчих юм шиг л зүйл яриад байгаа байхгүй юу.

-Машин энэ тэр ч хоёрдугаар асуудал болж байна. Эхлээд энэ хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх. Гэтэл энэ УИХ-ынхан дараа долоо хоногт өөрчилнө гэсэн зүйл яригдаж байгаа юм билээ. М.Энхсайхан:
-Араас нь хөөж өөрчилдөг гэж юу байхав дээ.

Б.Батболд:
-Бид Үндсэн хууль гээд л яриад байна. Үнэндээ манай Үндсэн хууль Монголын төрийг эзэнгүйдүүлэх гэсэн гадны захиалгаар хийгдсэн хууль байхгүй юу. Айл эзэнгүй байвал юуг нь ч эвдэлж болдог, тэр бүү хэл авгайг нь ч ашиглаж болдог байдал байдаг. Түүнтэй адил Монгол төр эзэнгүй байгаад байхгүй юу. Үүний хамгийн том заалт нь Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ гээд заачихсан. УИХ нь бүх зүйл рүүгээ гар дүрдэг. Дээрээс нь олон улсын конвенциудад манай улс нэгдсэн. Сайн хууль хийе гэхээр тэдэнтэйгээ зөрчилдөж байдаг. Өөрөөр хэлбэл улс төрийн реформыг хийх шаардлагатай. Тийм зүйл хийж чадахгүй бол Монгол Улс урагш нэг ч алхахгүй. Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн тухай бүү ярь. Ярьсан ч хоосон яриа болж хувирна. Гадаадын заавраар монголчуудыг хооронд нь алалцуулж байгаа Үндсэн хуулиасаа бид сал ах ёстой. АНУ 200 жилийн турш Үндсэн хуулиа өөрчлөөгүй гэж магтаж байгаа хүмүүс тэндээ очиж амьдар. Энэ Монгол Улс учир төрөө хамгаалах, газар нутгаа хайрлах зэрэг чухал асуудлуудаа өөрсдийнхөө Үндсэн хууль суулгах өгөх ёстой. Өнөөдөр газар Монгол Улсын бүх иргэдийн өмч ч гэсэн захиран зарцуулах эрх нь Засгийн газарт байгаа. Засгийн газар нь эцсийн эцэст юу юм. Монгол Улсын төсвийг ч зөв зарж чадахгүй жорлон барина гэсэн заалт оруулсан байна. Үндсэн хууль нь ийм байгаа цагт алтан цээжтэй, мөнгөн бөгстэй Ерөнхий сайдтай байгаад ч нэмэргүй байхгүй юу даа. Тэгэхээр энэ балай байдлыг арилгах нь хамгийн чухал. Сонгуулийн хууль зэрэг зүйлээр гадны нөлөөнд орж хоорондоо алалцаж байх шаардлага байхгүй.

Л.Алтанчимэг
түрүүнд хариуцлага хүлээх ямар ч боломжгүй гэж хэлж байгаа нь буруу шүү. УИХ-ын сонгуулийг будлиантуулах нь төрийн эсрэг хийж байгаа гэмт хэрэггэдгийг бид хуульчилсан. Энэ саналыг манай нам гаргаж шахсаар байгаад батлуулж чадсан. Хуулиа гүйцээж унш. Хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол мөнгөн торгууль өгнө гэсэн байгаа. 2008 онд хоёр нам мөнгө амлаж байхад ямар ч арга хэмжээ авч болохооргүй байсан. Одоо бол хариуцлага тооцох эзнийг нь тодорхойлж өгснөөрөө давуу талтай байгаа юм.

-Бидэнд ярих зүйл их, цаг бага байна. Ерөнхийд нь шинэ хуулийн талаар байр сууриа илэрхийлцгээлээ.
Сонгуулийн тухай хууль нэгэнт батлагдчихсан, Одоо хэрэгжүүлэх ёстой биз дээ. Намууд сонгуульд бэлтгэж эхэл л гэсэн үг. Тэгэхээр парламентын бус танай намууд одоо юу хийж эхлэх вэ?

Б.Батболд:
-Юу хийхээ хэлэхгүй. Учир нь намын дотоод тактикийн асуудал.

М.Энхсайхан:
-Өөрсдийнхөө баримтлалыг олон түмэнд хургэх ажлаа л хийнэ шүү дээ. Шинээр гарсан хуулийг харчихаад болж бүтэхгүй юм байна гээд хойшоо суух зүйл байхгүй. Энд ирсэн намын дарга нараасаа 34.4-ийг дахин нэг хараад өгөөч гэж хүсч байна. АН, МАН бусад намууд юу хийх вэ гэдгээ төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлнэ гэсэн байгаа юм. Яг үнэндээ бид сонгуулийн тухай ярьж, бидний тавьсан мөрийн хөтөлбөр нь төрийн бодлого болох уу, үгүй юу. Гэтэл намуудын дэвшүүлж байгаа хөтөлбөр бүхэн төрийн бодлого болохыг хуулиар зохицуулсан байна. Мөн хүний бодлогод толгойгоо хавчуулсан зүйл ажиглагдаж байна. Сонгуулиа хийгээд бүгдээрээ боолынхоо хөдөлмөрийг хийгээд явах болчихоод байна. Нөхцөл байдлыг нь хэлэхээр ярзганаад уурлаад байдаг олон хүн байна. Гэхдээ уурлах хамаагүй.

Б.Батболд:
-Би энэ заалтыг өнгөрсөн сонгуулиар гарсан заалт гэж ойлгоод байгаа шүү дээ.

М.Энхсайхан:
-Яалаа гэж дээ. Сонгуулиа хийж чадахгүй байна. Тэр бүү хэл, Төсвийн тогтвортой байдлын хуулийг өөрчилье гэдэг санал оруулж ирэх ёстой байна.

А.Ганбаатар:
-Энэ хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх нь шийдэгдээгүй байна. Сонгуулийн хуулиар бид тойрогт нэр дэвшч хэрэггүй юм байна. Таван хувийн босгоо авах нь хамгийн чухал байна. Намынхаа нэр дээр байсан ч тойрогт нэр дэвшүүлж байгаа хүмүүс чинь унах нь тодорхой. Манай нам нэг суудалтай бол автоматаар сонгогдоно. Намын чинь төлөө өгсөн болохоор сонгогдох магадлал байна. Тойрогт нэр дэвшихгүйгээр намаа яаж таван хувийн босго давуулах бэ гэдэгт анхаарлаа хандуулж өөрийнхөө нэрийг бичүүлж байгаад үзэж тарах юм байна. Миний төлөө санал өгөөгүй байж намаа сонгуулах болчихоод байна.

С.Маам:
-МНН Сонгуулийн тухай хуулийг судална. Дараа нь өөрийнхөө бүх гишүүдээр судлуулах болно. Манай намынхан сонгуулийн хуулийг гэгээлгээр, баяр баясалтайгаар харж ялахын төлөө урагшлах болно.

Л.Алтанчимэг:
-МЛН Эх орон тусгаар тогтнолын үндэсний хөдөлгөөнтэй хамтран ут хуулийг батлахад хувь нэмрээ оруулсны хувьд дэвшилттэй санкциудыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч системийн санкциуд бодит байдалтай нийцэхгүй байна. Гэсэн ч нэгэнтээ хууль батлагдсан учраас бусад намуудын адил таван хувийн босгыг давах зорилт тавьж оролцоно.

Ш.Төмөрсүх:
-Эрхзүйн орчинд нь нэлээд суурьтайгаар анализ дүгнэлт өгч ажиллана. Зарим улс төрийн хүрээнийхэн сонирхож байгаа байх. Бид Үндсэн хуулийн Цэцэдхандсан байгаа. Цэцямар шийдвэр гаргахаас үл хамаараад дараа дараагийнхаа асуудлуудыг хууль ёсны дагуу тавьж ажиллах болно.

-Эндээс нэг зүйл ажиглагдаж байгаа нь парламентад суудалгүй намууд ер нь таван хувийнхаа босгыг давж, 28-д өрсөлдөхтухай голчлон ярьж байна. Тэгэхээр УИХ-д орон нутгаас сонгогдсон төлөөлөлгүй байна гэсэн үг биз дээ?

Ш.Төмөрсүх:
- Ер нь мажоритар тогтолцоо Үндсэн хууль зөрчсөөр ирсэн. Таван хувийнхаа босгыг давах нь чухал гэж ярьж байгаа хүмүүстэй санал нэг байна. Нөхдүүд 28 хувийн босгоо яаж хэрэгжих журмыг гаргаагүй байгаа. Таван хувиа л авчихбал УИХ-д төлөөлөлтэй болчихно гэж баярласан чинь 28 хувиа аваагүй байна гэвэл яах вэ. Хууль гаргахдаа хөөрхөн залилан хийсэн. Тэгж байгаад үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг зүйл болгодог байхгүй юу. Яахав УИХ-д орон нутгаас төлөөлөлгүй байлгах боломжийг нь бүрдүүлчихсэн байгаа байхгүй юу.

С.Маам:
-Сонгуулийн тухай хууль маш сайн хууль болсон гэж үзэж байгаа. Бусад намынхандаа хандаж хэлэхэд аливаа зүйлийг гэгээлэг талаас нь хармаар байна. Юм бүхнийг хардаж, буруу санаж болохгүй. Энэ хуулийг Монголын ард түмэн хэрэгжүүлж байгаа болохоор шударга болно гэдэгт нь итгэлтэй байна. Ер нь ямарваа зүйлийг ард түмэн хийсэн болохоос хэдэн лидерүүд хийсэн юм биш. Сонгууль сайхан болно гэж итгэж байна.

Ш.Төмөрсүх:
-Миний хувьд зарим намын дарга нартай санал нийлэхгүй байна. Сая МУНН-ын дарга сонгууль будлиантуулсан нөхдийг шоронд аваачаад хийнэ гэж. Яг үнэндээ тэдгээр хүмүүст ямар хариуцлага, яаж хүлээлгэх талаар тодорхой заалт байхгүй. М.Энхсайхан, Б.Батболд нар ер нь юу юм бэ. Түрэмгийлж яриад л байх юм. Түрүүн М.Энхсайхан Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай яриад байсан, тийм заалт байхгүй шүү дээ, энэ хуульд.


URL:

Сэтгэгдэл бичих