Таксины үнийн талаар судалгаа хийхээр боллоо

5bee5ce32c50d5bee6c009f561Баянхонгор аймгийн төвд такси үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй холбогдох албаныхан уулзалт хийжээ. Уулзалтаар таксины үнийн өсөлт, зөвшөөрөлгүй таксинуудад арга хэмжээ авах, таксины үйлчилгээг сайжруулах зэрэг олон асуудлыг  ярилцсан байна.

Сүүлийн жилүүдэд  хот доторх такси төв замаар буюу шулуундаа 500 төгрөг, гэрт хүргэхэд 1000 төгрөгийн тарифтай иргэдэд үйлчилж байсан бол бензиний үнийн өсөлттэй холбоотойгоор тус бүр 500 төгрөгөөр нэмэгдсэн нь олны бухимдлыг хүргээд байгаа юм. Такси үйлчилгээний үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бодит үнэ мөн эсэх талаар ирүүлж буй гомдлын дагуу тус уулзалтыг Баянхонгор сумын ЗДТГ-аас зохион байгуулж байгаа аж.

Хамтарсан уулзалтын дүнд бензиний үнэ өссөнтэй холбоотой үйлчилгээний үнийг дураараа тогтоох нь буруу гэдэг дээр талууд ойлголцож, яаралтай ажлын хэсэг байгуулан судалгаа тооцоо хийж, шинэ үнийг тогтоохоор болжээ. Мөн такси үйлчилгээ эрхлэгчид шинэ үнэ гарч мөрдөгдтөл хуучин үнээрээ буюу шулуун замд 500 төгрөг, гэрт хүргэхэд 1000 төгрөгийн тарифаар үйлчилгээнд явахаар болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.