Д.Трамп Калифорни муж улсын нөхцөл байдалтай танилцлаа

5bf12a79c1ae8

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойн түймрийн гамшигт нэрвэгдээд байгаа Калифорни муж улсын нөхцөл байдалтай танилцлаа.

Тус муж улсад гал түймрийн улмаас наад зах нь 74 хүн амиа алдаад байгаагийн зэрэгцээ 1200 гаруй хүн сураггүй байгаа юм.

Д.Трамп Парадайз хотод очих үеэрээ, одоогийн нөхцөл байдлыг харахад үнэхээр гунигтай байна гэж мэдэгдээд, ойн аж ахуйн менежмент ядмаг байгаагийн улмаас ийм байдалд хүрсэн гэдгийг дахин дурджээ.

Мөн тэрбээр, “Бид одоогийн байгаа менежментийг шинэчлэх шаардлагагүй бөгөөд байгаль орчны асуудал хариуцсан хүмүүстэй ажиллах болно. Одоогийн нөхцөл байдлыг хүн бүр харж байгаа байх. Цаашид ийм байдалд хүрэхгүй гэж найдаж байна” хэмээн хэлжээ.

Харин цаг уурын шинжээчдийн үзэж байгаагаар, уг гал түймрийн гол шалтгаан нь цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, иргэдийн шилжилт хөдөлгөөн ажээ.


URL:

Нэр: هدیه ولنتاین Огноо: 18 February 2019

I simply wished to thank you so much yet again. I do not know the things that I might have undertaken without the actual secrets contributed by you regarding that situation. Previously it was an absolute distressing setting for me, but understanding your expert tactic you processed it forced me to jump with gladness. I am just happier for your service and then believe you find out what a great job that you’re doing training men and women using your webblog. Probably you’ve never come across any of us.
هدیه ولنتاین https://www.instagram.com/p/BslQndunBIY/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.