Британи гүнжийн сэтгэлийг тэрбумтан залуу татжээ

болзох_bИх Британийн хатан хаан II Элизабетийн хүү, хунтайж Эндрьюгийн том охин, гүнж Беатрис Йорк шинэхэн дурлалтайгаа учирсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Өдгөө 30 настай гүнж өөрөөсөө дөрөв ах, тэрбумтан Эдоардо Мапелли Моззи гэгчтэй үерхэх болсон гэнэ. Уг мэдээллийг Хатан хааны ордноос батлаагүй ч тэднийг саяхан нэгэн үдэшлэгийн үеэр танилцсан хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв.

Тэрбумтан эр өмнө нь гэрлэж байсан ба нэг хүүхэдтэй юм. Тэрбээр өнгөрөгч онд шүүхэд ялалт байгуулж, Волфи хүүгээ асран хамгаалах эрхийг авсан гэнэ.

Эдоардо ханхүү Уилъямтай тун дотно найзууд хэмээн ойрын эх сурвалжууд өгүүлжээ.

Беатрисийн дүү гүнж Южин өнгөрөгч сард Жаск Брусбанк гэх залуутай ГЭР БҮЛ болсон билээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.