Ил уурхайн нүхэнд байгуулсан зочид буудал

5j0q6nrdksk0b7jjs7lhumb48p_b

Чулууны уурхайн нүхийг ашиглаж байгуулсан энэхүү зочид буудал нь Далайн түвшнээс доош 88 метрт байрлажээ. 18 давхар өвөрмөц барилгын 16 давхар нь газар дор, хоёр давхар нь газар дээр ил харагдах бөгөөд усан хангамж, дулааны системийг нь ахиад доошоо хоёр давхар барилгын хэмжээтэйгээр ухаж суурьшуулсан байна. Зочны 336 өрөөтэй нүхэн буудлын өрөө бүрээс эсрэг талын хиймэл нуур болон хүрхрээ харагддаг аж. Дэлхийд 200 гаруй салбартай SHI MAO зочид буудлын сүлжээний энэ содон байгууламж өчигдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн ёслолыг шууд дамжуулсан National Geographic суваг шинэ зочид буудлыг “Дэлхийн барилгын арван гайхамшгийн нэг” хэмээн онцлон дурдлаа.

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.