ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

6cf9bb1263d838f3e7d8cab3d0ae1e8f

ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд  сая гаргалаа   Ц.Ням-Осор нь ТӨБЗГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /11.19/ Ерөнхий сайдад хүргүүлснээр дээрх шийдвэр гарсан байна. Тэрээр ЖДҮХС-гаас өөрийн “Хос Эрхэс” компанид 500 сая төгрөгийн зээл авсан нь ийнхүү албан тушаалаа хүлээлгэн өгөхөд хүргэсэн байна.

Тэрээр энэ талаараа “Манай компани 2014 оноос хойш дөрвөн удаа хөнгөлөлттэй зээл хүсч, холбогдох газруудад хүсэлт гаргаж байсан. Төмөр торон хашаа үйлдвэрлэх чиглэлд Монголд анхны импорт орлох бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн. Нийт 30 ажилтантай, балансын орлого нь 2017 оны байдлаар 549 сая төгрөгт хүрсэн жижиг үйлдвэр. Манай үйлдвэр зургаан нэр төрлийн 15 загварын тор үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг. Монгол Улс жилдээ 10-12 тэрбум төгрөгийн торон хашаа гаднаас импортоор авдаг. Бид зээлийг яг зориулалтаар нь зарцуулж, ЖДҮХС-д өнгөрсөн есдүгээр сард тайлан мэдээллээ хүргүүлээд байсан. ЖДҮХС-тай холбоотой асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байгаатай холбогдуулан албан ажлаа хүлээлгэн өгч байна” гэв.


URL:

Нэр: Ewen Chia's Autopilot Income Огноо: 1 February 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

Нэр: Autopilot Money Machine Огноо: 4 February 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.