Дуучин Дээгий шинэ гэргийгээ бурхны бэлэг гэв

1_500x500 (2)Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн төрсөн өдөр өнгөрөгч амралтын өдөр тохиожээ. Түүний шинэхэн гэргий Ананда нөхрийнхөө төрсөн өдөрт зориулж, гурван метр урттай, 500 ширхэг сүши бэлдэж зочдыг дайлсан гэнэ. Тэгвэл дуучин залуу шинэхэн гэргийнхээ талаар “Бурхан байдаг. Төрсөн өдөр сайхан болсон. Амтат хоол, аялгуу дуу, анд нөхөд, амьдралын дурсамж бүхэнд дүрээ үлдээсэн хүндтэй бүхэн морилсон доо. Яриад байвал дэндүү сайхан зүйл зөндөө байна АЖ Долгор эгчээс минь өгсүүлээд алдарт ерөнхийлөгч Баавар хүртлээ шүү дээ. Гэхдээ би өөр зүйлийг энэ удаа хуваалцъя ах дүүс ээ. Яг нэг жилийн өмнө ямар ч байсан үзэгч сонсогч ах дүүстээ нэг сайхан концерт үзүүлээд, би урлагт дуртай хайртай хүн гэдгээ харуулчхаад алга болъё гэтлээ тэсвэр алдсан байлаа. Миний энэ бодлыг бурхан мэдсэн байх гэж одоо би бодож байна. Аавыгаа харах тоолонд би сэргэх гээд шалдаа унасан,дүүгээ бодох тусам урам өгөх гээд хэдийнэ Дээгий нь бараг л буцах болсон байсан даа. Ганцхан намайг Зөөсий л тогтоож байлаа, би түүнийгээ орхиод явж зүрхлээгүй дээ.

Нэгэн өглөө бурхан багшийн гэгээн шавь намайг номын баярт дуудав. Би тэнд “Тэнгэрийн бүсгүй”дуугаан дуулсан юм.Тэнд миний нүд нэгэн хүн дээр зог туссан тэр цагаас хойш… Аавтайгаа амьдарч байгаа цаг хугацааг би элсний ширхэг мэт нандигнаж, ярьж чаддаггүй дүүгийнхээ тэсвэрийг өөртэйгөө зүйрлэн хатуужиж, аманд багтдаг байсан хөл нь алаг дэлхийг мэдрэхтэйгээ болсон охин үрдээ ахиад би сүү амсуулах сан гэсэндээ, энэ орчлон хорвоогоос ээж шигээ  эмэгтэй  хүнийг эрсэнсэн.
Амьдрал цэцэг шиг дандаа дэлгэрч байдаг юм билээ. Яаж дэлгэрдэг гээч…Аав маань бэр гуйх тухай чих дэлдийлгэж, дүү минь ахыгаа харах тоолондоо бахархаж, ангайхаа үр минь гэр рүүгээ яардаг болж азтай би чинь харин аягандаа хоолтой болсон доо.
Чинийхээ өдөржин шөнөжин хийж бэлтгэж байсан ийм гоё тансаг идээг би бусдын ширээнээс олж хараагүй л дээ. Би хэн нэгэнтэй зүйрлэх гээгүй гэхдээ ийм сэтгэлийг би өнөөдрийг хүртэл олж харж байсангүй ээ хэний ч амьдралаас.
Гэрэлт үзэсгэлэн гоо мину зээ чи ганцхан надад бус хэчнээн олон хүнд амьдрал хайрласан гайхалтай, бурхны илгээсэн бэлэг вэ?
Би одоо мөд явахааргүй болчихлоо,сайхан дуугаа дуулаад байдаг хэргээ хө,амьдрах сайхан шүү шүү” гэжээ.

Эх сурвалж http://www.info.mn

Дуучин Дээгий шинэ гэргийгээ бурхны бэлэг гэв

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.