Ирц хүрэхгүйн улмаас байнгын хороод хуралдаж чадахгүй байна

15426879075bf38ca342ff0

Өнөөдөр хуваарийн дагуу гурван байнгын хороо хуралдах товтой ч одоо болтол хуралдаж эхлээгүй байна. Учир нь ирц хүрэхгүй байгаа учир ийнхүү хуралдаж эхлээгүй байна. Тодруулбал, ХЗБХ 09.00 цагаас товлогдож, 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байв. Гэвч одоог хүртэл эхлээгүй байна.

Мөн Өргөдлийн байнгын хороо 11.00 цагаас товлогдоод байсан. Хуралдаанаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсох байсан юм. Гэвч ийнхүү ирц хүрээгүйн улмаас байнгын хороод хуралдаж чадахгүй байдалтай байна.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих