Х.Ану жирэмсэн

Гялай гэж, “Гурван охин”-ы Х. Ану жирэмсэн гэнэ ээ. Нөхөр нь хэн болохыг ч мэдэж амжаагүй байхад бүл нэмэх гэж байдаг. Тавдугаар сарын тэр нэгэн өдөр энэ залуугийн халамжинд ихэд жаргалтай явж байсан нь нөхөр Бабу нь юмсанж. Бабу нэрэндээ таарсан бондгор залуу бол хувиараа бизнес эрхлэгч. Манайхны нэг сөрөг ойлголт л олны танил бүсгүйчүүдийг хэн нэгэн эрх мэдэлтэн, чинээлэг эрийн гэр бүлийг бусниулдаг гэх бодол. “Сайхан бүсгүйг хэл ам тойрдоггүй” –н адилаар Х. Ануг ч бас  холбож явсан түүх бий. Харин одоо л эхнэр хэмээх албанд томилогдон ээж болж, таагүй мэдээллүүдийг таягдан хаях нь. Харин хамтлагийн гишүүн Соло найз залуутай болж, Г. Анхмаа амвдралаа төвхнүүлээд “ Гурван охин”-ынхон одоо л жигдэрч байх шиг. “30 гарсан бүсгүй гэдэг цаанаа л нэг эрхэмсэг, гунхаж явахыг нь харахад дэндүү өөртөө итгэлтэй, сайхан залуугийн харцанд ээрэгдэн явахдаа жаргалтай, санаж учирсан амрагтаа янаг халуун сэтгэлтэй”. Тийм ээ, тэд 30 гарсан бүсгүйчүүд.

Х. Ану жирэмсэн Arslan.mnХ. Ану жирэмсэн Arslan.mn

Эх сурвалж: Соронз сэтгүүл

URL:

Сэтгэгдэл бичих