Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 28 намын жагсаалт

èéòС.САРУУЛ

Сонгуулийн цикл дөхөж, улс төр бужигнаад эхлээр Улсын дээд шүүх шинэ намын хүсэлтэд дарагддаг. Өөрөөр хэлбэл, айсуй сонгуулийн бэлтгэл болгож шинэ намууд борооны дараах мөөг шиг олширдог.

Тэгвэл 2020 оны сонгууль дөхөж, эрх баригч намууд бужигнаж, эвдрэлцсэн энэ үед Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгэлтэй 28 намын жагсаалтыг хүргэж байна.

Улсын дээд шүүх хамгийн сүүлд буюу энэ сарын 12, 14 /2018.11 сар/ хоёр намын хүсэлтийг буцаажээ. Тодруулбал, “Ард Түмний Олонхийн Засаглал Нам”/АТОЗН/, Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Хоёр намыг  Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

1. Монгол Ардын нам /МАН/
2. Ардчилсан нам /АН/
3. Монголын Ногоон нам /МНН/
4. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
5. Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
6. Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/
7. Эх Орон нам
8. Монголын Либерал нам /МЛН/
9. Бүгд найрамдах нам /БНН/
10. Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/
11. Монголын Социал Демократ Нам
12. Ард Түмний Нам /АТН/
13. Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/
14. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
15. Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/
16. Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
17. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
18. Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/
19. Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
20. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/
21. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
22. Монгол Консерватив нам /МКН/
23. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
24. Ард түмнээ хайрлая нам /АТХН/
25. Монголын хүний төлөө нам
26. Үнэн ба Зөв нам
27. Зон олны нам /ЗОН/
28. Дэлхийн монголчууд нам (ДМН)

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Tags:

Нэр: LeonardHom Огноо: 21 January 2020

Many thanks really helpful. Will certainly share site with my buddies.

http://nnet.it/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.