Oлимпийн гудамжийг Hарны замтай холбох түр зам ашиглалтад орлоо

15427292525bf42e245c6c5

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Олимпийн гудамжийг Нарны замтай холбох түр зам ашиглалтад орж байгаа бөгөөд 2019 оны гуравдугаар сарыг хүртэл хугацаанд нээгдэх юм.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Хүйтний улиралтай холбогдуулан ирэх сарын 15-наас 2019 оны гуравдугаар сар хүртэл барилгын ажил түр завсарлах гэж байна. Энэ хооронд Олимпийн гудамжны зорчих хэсгийг түр нээнэ. Олимпийн гудамжаар урагшаа чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл нарны зам руу орж баруун эргэх, нарын замаас Олимпийн гудамж руу зүүн эргэх зэрэгт Замын цагдаагийнхантай хөдөлгөөний зохицуулалт хийхээр тохиролцоод, бэлтгэл ажил дууссан. Түр зам барьсан” гэлээ.

Иргэд, жолооч та бүхэн Нарны зам Таван богд Тоёота төвийн баруун талын шинээр гаргасан түр замаар Олимпийн гудамж, Юнескогийн гудамжны авто замд зорчих боломжтой боллоо.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих