Гурван хавцлын усан цахилгаан станц

2018111910263768079

Амазонк, Нилийн дараа дэлхийд гуравдугаарт бичигддэг, Азийн хамгийн урт гол Хятадын Хөх мөрөн нь Төвдийн өндөрлөг дэх Хөхнуураас эх авч Шанхайн орчимд орших Зүүн хятадын тэнгист цутгадгийг та бүхэн мэдэх билээ. 6418 км урт Хөх мөрний урсацын дагуу Хубэй мужид байгуулсан Хятадын Гурван хавцлын усан цахилгаан станц дэлхийн энэ цаг үеийн хамгийн гайхамшигтай бүтээн байгуулалтын нэгт зүй ёсоор тооцогдож байгаа билээ. 22500 мВт-ын хүчин чадалтай энэхүү нүсэр байгууламжийн суурийн ажил 1994 онд эхэлж 2006 онд ашиглалтад оруулсан ч цогцолборыг нь энэ онд албан ёсоор хүлээн авсан юм.  Өнгөрөгч 8-р сард Хятадын өмнөд нутагт болсон их үерийн үеэр Гурван хавцлын усан цахилгаан станцын зургаан үүдийг зэрэг нээснээр үерийг гамшиг хохиролгүй туулсан байна. Ундны усны аюулгүй байдлыг хангах, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тариалангийн усны системийг тэнцвэржүүлэх стратегийн зорилттой эл байгууламжийг Хятад улс эртнээс мөрөөдөж байсан ч 1994 онд санхүүжилтыг нь анх баталсан билээ. Ингэснээр эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг Хятад улс өөрсдийн асар том үүсвэртэй болж мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй, нийгэм эдийн засгийн маш том дэвшил гаргасан юм. Одоогийн байдлаар станцын бүх байгууламжийн хэсэгт нийт 4500 ажилтан ажиллаж өдөртөө  300 сая кв.ц цахилгаан үйлдвэрлэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих