Р.Эмүжин: Битгий уйл, миний Монгол.

15428501795bf60683e0071
Дахиад зуун жил өнгөрөхөд миний шонхор
Далавчтай байгаад ч нисэхгүй бол яах вэ
Догшин түүхийн бардамхан дусал нулимс
Дорнын Монгол өвдөг сөгдвөл яах вэ
Ус усны эхэнд улаан шороо үлдвэл
Уйлаад уйлаад урсгалтай болно гэж үү
Уул уулын оргилд ухсан нүх хоцорвол
Ухаараад ухаараад бэлээсээ хэтэрнэ гэж үүЦус нулимс урсаж цугаар олон зүдрэвч
Цувж явсан он жилүүд хэзээ дуусахыг мэдэхгүй
Цуутай мянганы төгсгөлд Монголын зүрх энэлэвч
Цуглаж суух өдөр хэзээ ирэхийг мэдэхгүйХүүхдүүд зутарч, хөгшид энэлж байхад
Хүлгийн тоос тэнгэрт хадлаа гээд яах вэ
Хүний нутгийн гүнээс хүсэл тэмүүллээ хайсаар л байх уу
Хүйтэн эриний сүүлчээс хөгжил хэмээгчийг эрэх үүТусгаар тогтнол төрийн сэнтийтэй хамт алдагдахад
Тусгаар улс минь хүнийх болсныг харах уу
Газар газрын хэлээр өр зээлээ нэхэхийн цагт
Газар шороо минь бусдынх болсныг үзэх үүЗуун зуунд энэлсэн эгэл түмний амьдралд
Зуурдын энэ төр юухныг авчирсан юм бэ
Зусар цагийн туршид хулгай ноёдоос хамаарагч
Зулгуй энэ төр хэдэн зоосны үнэтэй вэХөх өвсний үндэс бүрийг хөндөн алтаа ачууллаа гээд
Хөх Монгол хөгжих нь үнэн юм уу
Урсгал усны эх бүрийг самарч эрдэнэсээ зөөлөө гээд
Удамт Монгол хөлжих нь үнэн юм ууЭх орончдын зүрх уйтайхан үхэж байхад
Эх хүний сэтгэл шимшрэхгүй гээд яах вэ
Эгэл Монголын итгэл гунигтайхан мөхөж байхад
Эцэг хүний сэтгэл шархирахгүй гээд яах вэИтгэл найдвараа гээж, инээсэн бүхэн дайсан болоход
Ижийтэйгээ хамт цохилсон зүрх минь л Монголынх байг.
Алтай Хянганы уулс өрөөлийн хөл дороос өндөлзөхөд
Аавтайгаа хамт огшсон зүрх минь л Монголынх байг.Үзэл санаандаа төөрөлдөж, үнэний хэмжүүр алдагдахын цагт
Үзүүрт илдний салхинд үеийн үед хатуужсан зориг
Үндэсний гэх юм зүрх чинь л үлдэнэ,
Битгий уйл, миний Монгол.Үнэн, худлын тэнцвэр үүдэн хойморт шарвахын цагт
Үгүйрэл ядуурлын дундуур үеийн үед дүрэлзсэн омог
Үндэсний гэх юм зүрх чинь л үлдэнэ,
Битгий уйл, миний Монгол….2016.01.25.

URL:

Сэтгэгдэл бичих