Дагавар хүүхдээ заазуурдан гэмтээжээ

712-1542860904712-1542688097712-1542340527logoЭнэ сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгийнхээ хүзүү, мөрийг заазуурдсан хэрэг гарчээ. Цагдаагийн алба хаагчид мэдээллийн дагуу очиход согтуурсан иргэн 16 настай дагавар хүүгээ дахин дахин  гэмтээхээр дайрч байх үед зогсоож, тухайн  этгээдийг баривчилсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст мөрдөн шалгаж байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих