Хадгаламж зээлийн хоршоодын бүртгэлийн өөрчлөлтийг ирэх сарын 15 хүртэл хүлээн авна

149164-30102014-1414637753-1392904723-1

Хадгаламж, зээлийн хоршоо(ХЗХ)-д Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хугацаандаа хууль болон холбогдох журам, шаардлагын дагуу хаяг байршил болон гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг тухай бүр Хороонд мэдээлж, албан ёсны бүртгэлд тусгуулж байх үүрэгтэй байдаг. Гэвч Хорооноос явуулж буй газар дээрх шалгалт, үзлэгийн үеэр зарим хоршоод тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон Хорооны бүртгэлд бүртгүүлсэн хаягандаа үйл ажиллагаа явуулахгүй байх тохиолдол цөөнгүй гарч байна.

Дээрх өөрчлөлтийн мэдээллийг тогтоосон хугацаанд ирүүлж, холбогдох бүртгэлийг хийлгээгүй тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлагын арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлдэг тул ХЗХ-дын хаяг байршил болоод сонгуульт гишүүн, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн бол 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Хороонд бүртгүүлэх шаардлагатай болохыг мэдээлж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.