М.Энхболдыг хамгаалагч Асар, Басар хоёр

tmrНүүдэлчин Монголчууд эртнээс үнэнч нохдоор гэр орон, эд баялаг, адуу малаа хамгаалуулдаг байсан. Хүчтэй, сүр бараатай Монгол банхарын удам Асар, Басарын домогч үүнтэй холбогдоно.

Тэгвэл орчин цагийн Монгол хүн нэр хүнд, эрх мэдлээ албан тушаалтнуудаар хамгаалуулдаг болсон байна. Үүний нэгээхэн жишээг дурьдая.

Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуруулах, дэмжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүдийг дуудаж уулзсан, нөгөө талаас дарамт үзүүлж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Уг нь АТГ-ын чиг үүрэг биш л дээ. Гэхдээ удирдлага нь чиглэл өгсөн учраас байгууллага нь чиг үүргээсээ хазайж улс төрийн арга хэмжээнд татагдан орохоос аргагүй юм. Энэ нь хуулиар хориглосон буюу хууль зөрчсөн үйлдэл.

Гэвч АТГ-ын энэ үйлдлийг хууль бус шүү дээ гээд сануулаад хэлчих хүн, хүчин алга. Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй Үндсэн хуулийн цэц хүртэл улс төрийн агуулгатай үйл ажиллагаанд татагдаж, нүдэн балай, чих нь дүлий суух болсон байна.

Энэ нь Үндсэн хуулийн цэцийг УИХ-ын даргын найз гэгдэх Д.Одбаяр удирдаж байгаатай холбоотой болов уу. Цэцийг удирдахад мэдлэг чадвар дутмаг гэж гологдож байсан ч томилогдсон цаад шалтгаан нь найзыгаа хамгаалах байсан юм уу гэж хардахад хүргэж байгаа юм.

Д.Одбаярын талаар УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба “Хэн албан тушаалтай, эрх мэдэлтэй байна. Түүн рүү Одбаяр долигонодог болсон байна лээ. Чи ч хүнээ байж дээ” хэмээн шүүмжлэн хэлснийг хэвлэлийн хуудаснаа хадгалагдан үлджээ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын даргын өмнө Цэц хүчин мөхөсдөж байна” гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ нь Цэц хийх ёстой ажлаа хийхгүй байна л гэсэн үг юм.

Эндээс л УИХ-ын дарга маань АТГ, ҮХЦ гэсэн хоёр том хамгаалагчтай болжээ гэж харагдана. Яг дээх нь үед асар басараар эд баялгаа хамгаалуулдаг байсан шиг УИХ-ын дарга өөрийн эрх мэдэл, ашиг сонирхлоо хуулийн хоёр байгууллагаар хамгаалуулж байна.

http://www.ugluu.mn/360571.html


URL:

Сэтгэгдэл бичих