Шатахууны үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж дахин жагсана

hural1

Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурч байгаа атал манайд эсрэгээрээ нэмэгдсээр  байна. Үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж автомашинтай жагсагчид дахин жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.

Үнийн хөөрөгдөл дээд цэгтээ тулсан энэ үеийг манай улс даван туулах бололцоотой.  Засгийн газрын  харъяа яам,  агентлагууд ажлаа хийхгүй байна. Импортлогч компаниуд  шатахуун татан авалт хийлгүй  зохиомол үнийн  хөөрөгдөлт явуулж иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа. Эцэст нь  үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх  далд санаархал явж байж болзошгүй гэсэн хардлага байгааг  автомашинтай жагсагчид онцолж байна. Иймд энэ асуудлаар ажлын хэсэг байгуулах,  ил тод шалгалт  явуулах  төр, иргэдийн хамтын ажиллагаа хэрэгтэй гэлээ.

Тэд цааш хэлэхдээ “Төрийн өмнөөс  МХЕГ хяналт, шалгалт явуулах эрхтэй ч багаж лаборатори нь байдаггуй нь  хардлага төрүүлж байна. Түүнчдэн Стандарчлал хэмжил зүйн газар,  Ашигт малтмал газрын тосны газрын лаборатори нь  тоног төхөөрөмжтэй гэдэг ч хамгийн чухал үзүүлэлт болох химийн  шинж чанарыгтодорхойлох багаж хэрэгсэлгүй. Үүнээс  харахад төр иргэдийнхээ төлөө нэгдсэн зөв бодлого явуүлж чадахгүй  байна. Ийм  байдал 1970- аад онд  БНСУ-д тохиолдож, шудрага бус асуудалтайгаа тэмцэж  чанарын асуудлыг сайжруулсан байдаг. Иймд  ажлаа хийхгүй  байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Засгийн газар, Ерөнхий сайд У. Хүрэлсүх нарт тогтмол шаардлага хүргүүлж ажиллана” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих