Шуурхай: Б.Амархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа

15429653005bf7c834c6944

Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дөнгөж сая шүүхийн шийдвэр гарч, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.

Хэргийг сануулахад, дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм. Анхан шатны шүүх хурал энэ сарын 12-нд Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд эхэлсэн ч шүүх хуралд гэрч, шинжээч оролцуулах шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч хурлыг хойшлуулаад байсан юм.

 Х.Соёл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.