У.Хүрэлсүхийг огцруулсан УИХ-ын гишүүдийг МАН-аас хөөнө

downloadУИХ-ын 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргасантай холбоотойгоор МАН-ын Удирдах Зөвлөл хуралджээ.

Хурлаар Засгийн Газрыг огцруулах шаардлаггүй гэж үзсэн байна.
Мөн уг шийдвэрийг хэрэгжүүлээгүй УИХ-ын гишүүдэд МАН-ын дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна.
МАН-ын дүрмийн
6.5. -д “Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:
6.5.1. Намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн;
6.5.2. Намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
6.5.3. Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан;
6.5.4. Намын албан ёсны шийдвэр буюу олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4-т заасан зарчмыг зөрчсөн.” гэсэн байдаг юм.
Өөрөөр хэлбэл уг дүрэм хэрэгжвэл Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар санал өгсөн УИХ-ын гишүүд Монгол Ардын Намаас гарсанд тооцогдох ажээ.
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.