ЖДҮ-гийн зээл авсан УИХ-ын гишүүд У.Хүрэлсүхийг авч үлдэхээр улайрч буй нь ямар учиртай вэ?

712-1543363020507f68d1-744e-4e11-8cb1-c61d4471c6af-(1)

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2018.11.27)  хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 10 нь буюу 62.5 хувь нь дэмжив.
Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Мөн өчигдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийж, нийт 35  УИХ-ын гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн бичигт албан ёсоор гарын үсэг зураад буйг танилцуулсан юм.
Хачирхалтай нь Засгийн Газрыг огцруулах хамгийн гол үндэслэл болж буй ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нөхөд энэ дунд гарын үсэг зурсан байв.
Тухайлбал ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авч, иргэдийн боломжийг хулгайлж, их хэмжээний мөнгө хүүлсэн байж мэдэх ч УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгээрээ хуулийн байгууллагад шалгагдалгүй зугтаж яваа УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Учрал, Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, Х.Болорчулуун, Б.Жавхлан, О.Батнасан, Я.Содбаатар, Т.Солтан, А.Сүхбат, Ж.Энхбаяр нар эдэн дунд багтжээ.
ЖДҮ-гийн зээл авсан УИХ-ын гишүүд У.Хүрэлсүхийг авч үлдэхээр улайрч буй нь ямар учиртай вэ? Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ба ЖДҮ-ийн зээл авсан УИХ-ын гишүүдийн дунд уг зээлтэй холбоотой  ямар нэгэн холбоо, хамаарал бий юу?
Ер нь Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулах, цаашид У.Хүрэлсүхийг хамгаалуулахын тулд л УИХ-ын нэр бүхий гишүүдэд тэгш хувиарласан 1 тэрбум орчим төгрөгийг ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас олгосон нь бараг үнэн болж хувирч байх шиг байна.
У.Отгонбаяр

URL:

Сэтгэгдэл бичих