Су.Батболд бусдын дарамтанд орж, өргөдлөө өгсөн үү?

15433128745bfd15ea90dfc

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр албан тушаалаасаа огцрох өргөдлөө гаргав.

Түүнийг огцруулах асуудлыг өчигдөр НИТХ-аар хэлэлцэх үед АН-ын бүлэг завсарлага авч долоо хоног хойшлуулаад байсан ч тэрээр ийн гэнэтийн шийдвэр гаргасан байна.
Түүний энэ шийдвэрийн талаар Нийслэлийн ЗДТГ-ынхан, хамтран зүтгэгчид нь ч огт мэдээгүй байсан бөгөөд өөрөөр хэлбэл тэрээр өргөдлөө өгөхөөр гэнэт л шийдсэн бололтой.
Үүнтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд нэгэн хачирхалтай яриа гарах болов.
Тодруулбал МАН-ын удирдлагуудын нэг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд руу гурван фото зураг явуулсан, хэрэв албан тушаалаа өгөхгүй бол уг зургуудыг олон нийтэд дэлгэнэ гэсэн бололтой.
Өөрөөр хэлбэл Су.Батболд бусдын дарамтанд орж, өргөдлөө өгсөн байж мэдэх гэнэ.
П.Мандах

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.