Б.Батзориг хаачив?

09_SlIDKATТ.САЙХАН

Төрийн ордонд улс төр бужигнаж “би чи” дээрээ тулж байхад нэг л хүн алга.  Энэ нь ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг. Түүнийг одоогоор эх орондоо байхгүй гэх мэдээлэл ч байна.   Б.Батзоригийг ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудлаар Засгийн газрын гишүүнээс огцруулсан билээ.  Харин УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн авч  үлдэхээр болсон байдаг.  Тэрээр Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг ч өчигдөр /11.27/ хуралдаа суугаагүй.  Засгийн газрыг огцруулах эс огцруулах асуудалд нэг кнопны санал ч чухал байх нь тодорхой байна.   Эрхэм гишүүн ард түмнээс сонгогдсон төлөөлөл учраас улс төрийн үйл явдлуудад оролцож, саналаа хэлээд явах үүрэг бий.  Гэсэн ч энэ үүргээ умартан, хуралдаан, чуулгандаа ч суухгүй алга болчихлоо.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих