Амралтын өдрүүдэд хүүхдийн номнууд хямдарна

15435440835c009d133833f

“Уншлагыг дэмжих 2021” төслийн хүрээнд нийслэлд анх удаа хүүхдийн номын хамгийн том хямдралтай үзэсгэлэн худалдаа болох гэж байна.

Нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд 12 сарын 1,2-ны бямба, ням гарагт нэгэн дор хамгийн өндөр хямдралтай номын худалдааг Соёлын төв өргөө болон Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын номын санд тус тус зохион байгуулна.

Энэ үеэр хүүхдийн номыг 20-70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах бөгөөд “Тагтаа” хэвлэлийн газар, “Сэлэнгэ” пресс, “Аз хур” ХХК, “Соёмбо” пресс, “Мир ном”, “Мон судар”, “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-Бумбардай комикоор тус тус оролцох аж.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Уншлагыг дэмжих-2021” төслийг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийг НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, JCI Mongolia ТББ, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сантай хамтран  хэрэгжүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих