Сайд асан О.Эрдэнэбулганыг нэг сар хорино

olloo_mn_1543804041_erdeneblgn

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорьсон талаар мэдээлсэн.

Түүнийг Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл байсан бол Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа ураны лиценз наймаалсан байж болзошгүй гэсэн хэрэгт ч буруутган шалгаж байгаа бололтой.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт прокуророос О.Эрдэнэбулганыг яллагдагчаар татаж, шүүхээс 30 хоног цагдан хорих захирамжийг гаргасан байна.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих