Галт тэрэг, автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ

olloo_mn_1543802594_осол

Нийслэлийн Багахангай дүүргийн нэгдүгээр хороо, “Багахангай” өртөөнд  төмөр замын хаалтгүй гарман дээр галт тэрэг, суудлын автомашиныг мөргөсөн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас машинд  хүн хавчуулагдаж хүнд гэмтэл авлаа гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 20.10 цагт очиж ажилласан байна. Тодруулбал, Улаанбаатар хотоос Багануур чиглэлд зорчиж байсан “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн 3106 дугаартай зүтгүүр /56 чиргүүлтэй/ иргэн Э-гийн “Хонда-Пит” загварын автомашиныг мөргөсөний улмаас автомашины төмөр хийцэд хавчуулагдан хүнд гэмтсэн иргэн Л, А нарыг гаргаж, эмнэлгийн байгууллагад, хүлээлгэн өгчээ.

Харин хэргийн газрыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.