Хорвоог нулимсгүй нүдээр харахын тулд

7 6 насандаа би  цусны даралт ихдэх (гипертония), зүрхний хэм алдагдах (аритмия), хоёр цус харвалт (инсульт) зэрэг «авдар» дүүрэн өвчин цуглууллаа. 2011 оны дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа харвалт өгсний дараа толгой үргэлж бөхийж, нүднээс байнга нулимс гоожих болсон. Боломжтой бол сонингийн мэргэжилтнүүд хорвоог хэрхэн нулимсгүй харж байхыг хэлж өгөхсөн болов уу? (Гавриличева С.Н.)

Асуултад ОХУ-ын Холбооны эмнэлэг биологийн агентлагийн Москва хотын 86-р эмнэлгийн нүдний бичил мэс заслын тасгийн нэгдүгээр зээглэлийн нүдний эмч И.В.Варкентина хариулж байна.

Нүднээс нулимс байнга гоожих нь настай хүмүүст их элбэг тохиолддог. Энэ тохиолдолд нулимс гоожих шалтгаан нь цус харвасны дараа мэдрэлийн эсүүд гэмтсэнтэй холбоотой бололтой.

Энд харамсалтай нь шинж тэмдэгт нь л нулимсны хальсыг хамгаалах нулимс орлуулагчийн тусламжтайгаар эмчилгээ хийнэ. Хэрэв улайж загатнаагүи, нүднээс идээ нуух гоожоогүй бол бие даан Натуральная слеза, систейн, систейн ультра, оксиал, офтолик зэрэг чийгшүүлэгч дусаалгаас өдөрт 3-4 удаа тус бүр 1-2 дуслаар 14 өдөр хэрэглэж байхыг зөвлөе. Архаг үрэвсэлтэй бол нянгийн эсрэг үйлчилгээ бүхий витабакт, окомистин дусаалгыг хэрэглэх шаардлагатай.

Задалсны дараа нэг сараас илүү удаан хадгалсны хэрэггүй. Эмэнд дасал болохоос сэргийлэн жишээ нь нэг cap систейн дусааж, долоо хоног завсарлаад, офтолик хэрэглэж байхыг зөвлөдөг. Хэрэв танд хэд хэдэн эм бичиж өгсөн бол хооронд нь 10-15 минутын зайтай дусааж байгтун.

Эмчлүүлэгчиддээ би зорхдосын (укроп) үрийн хандтай жин тавьж байхыг зөвлөдөг.

Үүний тулд 1 хоолны халбага зорхдосын үрэн дээр 2 стакан буцалсан халуун ус хийж 2 цаг идээшүүлнэ. Зорхдосын хандад норгосон хэсэг хөвөнг хоногт 1 удаа 10 минут тавьдаг. 14 хоногийн турш ийнхүү жин тавина.

Жин тавих бас нэг хандыг хөх хонгорзулаар (василёк синий) хийж болно. 1 хоолны халбага ургамал дээр стакан буцалсан халуун ус хийж 1 цаг идээшүүлнэ. Нулимс гоождог бол хандад норгосон хөвөнг 10-15 минут тавина. Унтахынхаа өмнө үүнийг хийвэл дээр.

Эх сурвалж: “Анагаах арга билэг”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.