Адууны махны үнэ өсөж, хонины махны үнэ буурчээ

16598611_303

Тухайлбал, хонины ястай махны үнэ 67 төгрөгөөр, хонины цул махны үнэ 117 төгрөгөөр тус тус буурчээ. Үхрийн ястай махны үнэ 25 төгрөгөөр буурсан бол үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 9167 төгрөг байна.

Харин адууны ястай махны үнэ 225 төгрөгөөр өссөн бол ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 6025 төгрөг байна.

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-аас 1400 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 600-1000 төгрөгийн үнэтэй байна. “Барс худалдааны төв”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1000 төгрөгөөр “Меркури зах” худалдаалж байна. Монгол луувангийн дундаж үнэ  1086 төгрөгийн дундаж үнэтэй байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Хар хорин зах”, “Оргил супер маркет” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна.

Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 3100-3570 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр худалдааны төв”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 3100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3570 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна. Шар будааны дундаж үнэ 1900 төгрөгийн дундаж үнэтэй байв.

ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 4090-4500 төгрөгийн үнэтэй байна. “Макс супер маркет”-д хамгийн хямд буюу 4090 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 4500 төгрөгөөр “Хүчит шонхор зах” худалдаалж байна.

Ургамлын тос дунджаар 3453 төгрөг буюу 3200-3750 төгрөгийн үнэтэй байна.

Гүрж ногоон цайны үнэ 1522 төгрөгийн дундаж үнэтэй байв.

Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2500-2700 төгрөгийн үнэтэй байна. “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 2500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2700 төгрөгөөр “Таван эрдэнэ зах” худалдаалж байна.

Фүжи алимын үнэ 4350 төгрөгийн дундаж үнэтэй байв.

ОХУ өндөгний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.69 хувиар буюу 6288 төгрөгөөр өссөн байна.

“Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2350-2385 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-76, 80” шатахуун 1780-1850 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-92, 93” шатахуун 1970-1985 төгрөгийн үнэтэй байна. “Аи-95” шатахуун түгээх станцуудаар 2300-2345 төгрөгийн үнэтэй байна. “Газ” 1300 төгрөгийн үнэтэй байв.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.