ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

5c04ea2022646

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зах зээлд үйл ажиллагаа явуулахад холбогдох хууль, журмаар тавигддаг шаардлага, шалгуурыг хангаж ажиллаагүй “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Мөн тус хорооноос “Чандмань андууд” ХЗХ, “Арвин мэлмий” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Ивээлт-Инэл ХААБ”, “Рояал  кашимер ХААБ”, “Танандээж трэйд ХААБ”, “Увс таван эрдэнийн ундарга ХААБ” ХХК-уудын хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Буянт хадгаламж”, “Ялалт инвесмент”, “Мөнгө ундрага наран”, “Их наран бүтээлч залуус”, “Өөдлөх кредит” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.