Нохойн зодоон хориглох эсэх талаар санал авна

anfryМанай улсад ашиг олох, зугаацах зорилгоор хүмүүс нохойн зодооныг хийж, улмаар улсын аваргыг зохион байгуулдаг. Үүнийг эсэргүүцэж иргэн Б.Бат-Энх нохойн зодооныг эсэргүүцэх тухай хууль батлуулахаар иргэдээс санал цуглуулж эхэлсэн байна. Хэрэв онлайнаар 1000 иргэн  дэмжиж гарын үсэг зурвал тухайн хуулийн төслийн ажилд орохдоо бэлэн байгаа аж.

Тэрээр “Манай улсад Дундад Ази, Кавказ-Дундад, Дундад-Монгол Банхар зэрэг үүлдрийн нохдыг зодолдуулж, бооцоо тавьж зугаацах явдал бий. Энэ нь үр хүүхдэд багаас нь амьтдын тухай сөрөг ойлголт төрүүлж тэдэнд харгис хандах хандлага төрүүлж байна” гэв. Тиймээс улсын хэмжээнд нохойн зодооныг хориглох хууль батлахыг дэмжихийг олон нийтээс хүссэн байна.

undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.