“Абсолют”-ын бараанаас хортон шавьж болон ургамалын гарцыг багасгадаг ургамал илэрчээ

LОХУ-ын хилийн хорио цээрийн хяналтын газар, Буриад улсын ургамлын хорио цээрийн албанаас “Абсолют” сүлжээ дэлгүүрийн Монгол Улс руу явуулах гэж байсан хүнсний бүтээгдэхүүнээс хорио цээртэй зүйл илэрсэн хэмээн мэдээлжээ. Энэ тухай тус улсын DAILY03.RU сайтад мэдээлсэнээр, Узбекстанд үйлдвэрлэсэн 372 килограмм хушга болон хальсалсан самарнаас үр тарианы хортон шавьж буюу цагаан эрвээхэйний амьд авгалдай илэрсэн. Мөн Санкт-Петербург, Новосибирск мужуудаас гаралтай гурвалжин будаанаас “Татаар сагаг” хэмээх хортон ургамал илэрсэн хэмээн бичжээ. Түүнчлэн “Чөдөр татна” хэмээх ургамал илэрсэн талаар мөн бичсэн байв. Дээрх ургамалууд нь үр тариа болон бусад төрлийн ургацуудын ургалтыг багасгах төдийгүй шим тэжээлгүй болгодог байна.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих