Ерөнхий Сайдын “Их цэвэрлэгээ”-нд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өртөх үү?

712-15439241233e240a6cd51e5fb2ee91c43f81b1527cМонгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга, хурандаа У.Хүрэлсүх Монголын улс төрд болон намдаа “их цэвэрлэгээ” эхлүүлж буйгаа зарласан билээ.

Одоогийн байдлаар  ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан, олгосонтой холбоотой асуудлаар ХХААХҮ-ийн сайдыг огцруулах санал гарган, УИХ-аар шийдүүлж, Зам Тээврийн Хөгжлийн Сайдыг чөлөөлөх асуудлыг УИХ-аар шийдүүлэх гэж байна.
Мөн уг зээлтэй холбогдсон Барилга Хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ, мөн ХХААХҮЯ, түүний дэргэдэх Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих сангийн удирдлагуудад бүхэлд нь хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Уг сангийн удирдлагууд,ажилчдыг нь АТГ шалгаж буй юм.
Түүнчлэн Ерөнхий Сайд У.Хүрэлсүх  “60 тэрбум”-ын хэргийг хамгаалсан, намынхаа бүлгийг зангидаж чадаагүй гэсэн үндэслэлээр Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгээс огцруулах саналыг гаргаж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэнээр бүлгийн даргаа өөрчилсөн билээ.
Өнөөдөр НИТХ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий Сайдын албан ёсоор хүргүүлсэн саналын дагуу Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэл бий эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт хүргүүлээд буй.
Тэгвэл энэ бүхэнтэй зэрэгцэн, мөнгөний ханш унаж, эдийн засгийн байдал муудаж эхэлсэнтэй холбоотой шүүмжлэл их байгаа нь нууц биш.
Иймээс ч өчигдөр Засгийн Газрын ХЭГ-ийн дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар нар өчигдөр нефть импортлогчид болон Монгол банкны удирдлагуудтай уулзалт хийж, зарим шаардлагуудыг хүргүүлсэн аж.
Энэ үеэр  Г.Занданшатар: “Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь ЦУЦЛАНА… Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой…” гэсэн бол Д.Сумъяабазар: “Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ШҮҮ… Шууд цуцлана шүү.” гэжээ.
Өнөөдрийн байдлаар Монголын зах зээлд ам.долларын төгрөгтэй харьцах ханш  2632 болоод байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын “их цэвэрлэгээ”-ний дараагийн “сэлэм” үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилготой Монголбанк дээр буух бололтой.
Тодруулбал Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаа хангалттай хийж чадаагүй гэсэн үндэслэлээр огцруулах нь зөв гэсэн саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад тавьж буй юм байна.
Н.Баяртсайханы үед Монгол төгрөгийн ханш түүхэн дэхь хамгийн доод түвшиндээ хүрээд буй билээ.
П.Мандах
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/97675

URL:

Нэр: Иргэн Огноо: 5 December 2018

Харин ч сайн ажиллаж байгаа ганц хүн байх шүү. Худлаа шаагаад

Нэр: New Unique Weight Loss Method Огноо: 1 February 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

Нэр: Facebook Auto Join Groups Огноо: 2 February 2019

Sites we Like…

Here are some entirely unrelated sites to ours, however, i think you should take a second and visit the website…

Нэр: Autopilot Money Machine 2019 Огноо: 3 February 2019

Read was interesting, stay in touch….

Exceptionally well written!

Нэр: هدیه تولد Огноо: 17 February 2019

It is really a great and useful piece of info. I’m glad that you shared this helpful info with us. Please keep us up to date like this. Thank you for sharing.
هدیه تولد https://www.instagram.com/p/BtjZVN0l0a2/

Нэр: کادو تولد Огноо: 18 February 2019

You must see this website …

We came across a cool web page that you just could possibly enjoy visiting …

Нэр: specsavers home eye test Огноо: 25 April 2019

You must see this website …

We came across a cool web-site which you could appreciate visiting …

Нэр: soup.io Огноо: 26 April 2019

Websites we think you should visit…

Sites of interest we have a link to…

Нэр: yeþil pasaport alma þartlarý Огноо: 17 May 2019

Great websites from the internet…

Very well written! Let me suggest you some interesting websites …

Нэр: Top Forex Trading Strategies Огноо: 18 May 2019

Sites we Like…

Here are some absolutely unrelated internet sites to ours, nonetheless, just take a second and visit the website…

Нэр: Visit Website Огноо: 14 June 2019

Just check this …

Just take a second to take a look at the web-sites we have linked to …

Нэр: gravatar.com Огноо: 18 June 2019

Read was interesting, stay in touch….

Well written!

Нэр: myvidster.com Огноо: 18 June 2019

Finding this site…

Wow, this piece of writing is nice and very informative.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.