Монголд анх удаа Пауэрлифтингийн ААШТ болж байна

6po7o5k8

Монгол Улсад анх удаа Пауэрлифтингийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн /ААШТ/ зохиогдож байна.

Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн өсвөр, залуучууд, насанд хүрэгч, ахмадийн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр /2018.12.05/”Holiday inn” зочид буудалд боллоо. Тэмцээнд 18 орны 400 орчим тамирчин таталт, шахалт, суулт гэсэн гурван төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 жинд өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнд манай Улсаас 78 тамирчин оролцож байгаа юм.

Монгол Улсад Пауэрлифтингийн ААШТ анх удаа зохиогдож байгаа нь энэ бөгөөд хоёр сарын өмнө Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан юм.

Д.Тамир


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.