Барилаа, хорилоо, суллалаа

olloo_mn_1543992185_bulgaa

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авлига хээл хахуулын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд дарга нарыг АТГ-аас цагдан хорьдог. Харин прокуророос таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүхээс хүсэлтийг хангаж үргэлжлүүлэн хорих, суллах эсэхээ шийддэг юм.

Сүүлийн үед экс сайдууд хоригдоод суллагддаг болов. Олон нийт хорьсон юм бол хорьсон чигээр нь байлгаж байгаад шүүх хурлыг нь хийх ёстой гэж үзэж буй. Гэвч хуулийн байгууллагаас цагдан хориод батлан даалтад гаргачих юм бол хорьж яадаг юм бэ.

Тухайлбал, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг ураны лиценз наймаалцсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьсон. Улмаар Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч сар хорих шийдвэрийг гаргасан талаар хоёр хоногийн өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл тэрбээр өчигдөр/12.04/ батлан даалтад гарсан байна. Энэ талаар дээрх шүүхийн эх сурвалжаас тодруулахад “Батлан даалтад гарсан нь үнэн. Ерөнхий шүүгчид гомдол ирсэн юм билээ. Ямар үндэслэлээр сулласныг мэдэхгүй байна. Шүүгчийн туслахаас тодруулаад эргээд мэдээлнэ” гэв.

Харин суллагдсан О.Эрдэнэбулган өөрийн твиттер хуудсандаа “Багш нь гараад ирлээ. Санаа тавьсан бүх хүнд баярлалаа. Хонгил гэж байдаг юм байна. Удахгүй тогтогдооно оо. Тайван амгалан байгаарай” гэж бичжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.