Хамгийн гоё 10 савлагаа

Сав баглаа боодол бол бараа бүтээгдэхүүний борлуулалтад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл байдаг билээ. Хамгийн өвөрмөц хэрнээ гоё савлагаануудыг TOP 10 буландаа толилуулж байна.

Нью-Йорк хотыг дүрсэлсэн гоймонгийн савлагаа

Их Британийн их сургуулийн Алекс Кремер хэмээх нэгэн оюутан Нью-Йорк хотыг гоймонгийн савлагаагаар дүрсэлжээ. Тэрээр өндгөөр, энгэсэгээр, гантигаар, гоймонгоор Нью-Йорк хотыг дүрсэлсэн савлагаа санаачилсан ч эцэстээ гоймонг сонгосон байна. Түүний энэ савлагааны санаа амьдрал дээр тун сайн хэрэгжсэн гэнэ шүү.

Уураа гартал цохиж онголгоё

Та стресстэй байна уу. Тэгвэл савласан CD-г байдаг хүчээрээ цохиж онголгоё. Энэхүү сонирхолтой савлагаа хэний ч анхаарлыг татахгүй байж чадахгүй. Савыг нь төмсний цардуулаар цардаж хийсэн учраас маш амархан онгойдог. Харин уур уцаар, бухимдлаа гаргахад хамгийн тохиромжтой савлагаа бол энэ.

Авсны хэлбэртэй тамхины савлагаа

Хүмүүс наснаасаа эрт үхэхийн нэг шалтгааныг тамхи гэж үздэг. Үүнийг маш энгийнээр харуулахын тулд энэхүү савлагааг санаачилжээ.

Үсийг нь хус

Япон хар талхны ухаалаг савлагаа. Арьс өнгийг ялгаварлан гадуурхахтай холбоотойгоороо хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг. Улстөрийн хувьд маргаантай ч тун өвөрмөц санаа.

Хальсалдаг дарс

Smirnoff Caipiroska-ны амтыг мэдэхийн тулд хальслах хэрэгтэй. Төрөл бүрийн жимсний амттай дарсыг тэрхүү жимснийх нь хальсаар “хучсан” Бразил дарсны гоё савлагаа.

Махан богино өмд

Энэхүү богино өмдний хээ нь мах. Тиймээс түүнийг яг л мах шиг савласан байна. Энэ өмд хамгийн этгээд савлагааныхаа ачаар хамгийн этгээд хувцасны нэг болсон аж.

Бяслаган харандаа

Энэ бяслаг яг харандаа шиг хэлбэртэй ба түүнийг үзүүрлэж хоол хүнсэндээ хэрэглэдэг ажээ.

Бууны хэлбэртэй Tequila

Уух гэж байгаа хүндээ амиа хорлох гэж буй мэт мэдрэмж төрүүлэх Мексик Tequila.

Эко савлагаа

Newton  компани зуун хувь дахин боловсруулсан материалаар хэний ч анхаарлыг татахуйц гуталны сав хийжээ. Маш бага орон зайд хос гутлыг багтааж өгснөөрөө байгальд ч сайн үр нөлөөтэй ажээ.

Үс үү, утас уу

Утсыг хүний үс мэт харагдуулах этгээд, хөгжилтэй санаа.


URL:

Сэтгэгдэл бичих